тэрслэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэрс санаа өвөрлөх, гаж буруу үйлдэл хийх, тэрс зан гаргах, аль нэг үзэл онолоос урвах
- 2.Зөрүүд мугуйд зан гаргах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэрслэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэрслэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэрслэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэрслээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | тэрслээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэрслэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэрслэн зогсох — ямар нэг үйл явдлыг эсэргүүцэн зогсох
тэрслэн урвах — сэтгэлээ хувиргах, урвах
хууль цаазыг тэрслэх — хууль цаазыг зөрчих, уландаа гишгэх
хувьсгалд тэрслэх — хувьсгалын үйл хэрэгт саад болох, тэрс зан гаргах
засаг захиргаанд тэрслэх — засаг захиргааны эсрэг ажиллах
эсэргүүцэн тэрслэх — ямар нэг зүйлийг буруушаан бослого тэмцэл өрнүүлэн эсэргүүцэн босох
шашнаас тэрслэх — тухайн шашны үзэл баримтлалаас зөрөх, дагахыг хүсэхгүй байх
Хоршоо үг
урвах тэрслэх — тэрс үйл ажиллагаа хийх, үнэнч бус зан, байдал гаргах
зөрүүдлэх тэрслэх — хэлсэн ярьснаасаа зөрөх, өөрийнхөөрөө зүтгэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.