түдгэлзэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил үйлээ хийхийг түр азнах, хойш тавих, байзнах
- 2.Санал хураахад саналаа өгөхгүй эргэлзэх, үлдэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | түдгэлзэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | түдгэлзнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | түдгэлзлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | түдгэлзэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | түдгэлзжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | түдгэлзсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | түдгэлздэг |
| Холбох нөхцөл (-ж) | түдгэлзэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | түдгэлзээд |
| Болзох нөхцөл (-вал) | түдгэлзвэл |
| Хүсэх (-маар) | түдгэлзмээр |
| Захирах (-аарай) | түдгэлзээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | түдгэлзэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажиллахаа түдгэлзэх — ажиллахаа түр болих, ажлаа хойш тавих
бичихээ түдгэлзэх — бичихээ азнах
хариу хэлэхээс түдгэлзэх — хариу өгөхийг цааргалах, хэрэг зуур хүлээлгэх
хийхээ түдгэлзэх — хийхээр төлөвлөсөн зүйлээ хийхээ азнах, хойш тавих
явахаа түдгэлзэх — явахаа азнах, явахаа түр болих
түр түдгэлзэх — түр азнах, түр болих
ял эдлүүлэхийг түдгэлзэх — ял эдлүүлэхийг түр азнах, хойшлуулах
хянан түдгэлзэх — тухайн хэрэг явдал, нөхцөл байдлыг нягтлан судлах, хэрэгт холбогдох хүнийг шүүх, байцаах
санал түдгэлзэх — санал хураахад тухайн саналыг зөвшөөрөх ч үгүй, татгалзах ч үгүй хариу өгөхгүй татгалзан үлдэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.