түймэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Санамсар болгоомжгүй болон осол эндэгдлээс болж үүсэх ихээхэн хэмжээний гал
- 2.ямар нэгэн зүйл шатаж буй үйл явдал (ихэвчлэн хор хөнөөлтэй)
Англи утга
- нэр үгconflagration, wildfire, blaze
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түймэр |
|---|---|
| Харьяалахын тийн | түймрийн |
| Заахын тийн | түймрийг |
| Өгөх орших тийн | түймэрд |
| Гарахын тийн | түймрээс |
| Үйлдэхийн тийн | түймрээр |
| Хамтрахын тийн | түймэртэй |
| Чиглэхийн тийн | түймэр лүү |
| Олон тоо | түймрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түймэр алдах — ослоор ихээхэн гал гарч унтрааж чадахгүй болох
түймэр гарах — их хэмжээний гал гарах
түймэр цохих — түймрийн галыг унтраах гэж юмаар цохих, дэлдэх
түймэр тавих — санаатайгаар их хэмжээний гал гаргах, дэгжээх
түймэр цуравдах — гарсан түймрийн эсрэг гал асаах
түймрийн уулга — түймрийн гол хүчин
түймрийн дохио — түймэр гарсныг илрүүлж, гарсан газрыг мэдээлдэг иж бүрэн техникийн хэрэгсэл
түймрийн техник — түймрээс байгалийн баялаг, эд материалыг хамгаалж, хүний амь авардаг техник хэрэгсэл
түймрийн утаа — түймрээс гарах утаа
түймрийн цараа — түймрээс хамгаалж, урьчилан шатаасан болон хагалбарласан газар
түймрийн цурав — түймэрт шатаж харласан газар, цурам
түймрийн цурам — түймрийн цурав
түймрээс хамгаалах завсар — түймрийн эсрэг зурвас
түймэрт автагдах — түймэрт ихээр өртөх
түймэрт идэгдэх — түймэрт автах
түймрийн аюулаас хамгаалах — түймэр гаргахгүй байх янз бүрийн арга хэмжээ авах
түймрээс хамгаалах нөөц — зөвхөн түймэр унтраах зориулалтаар ус хадгалах ганд байнга хадгалж байх ус
Хэлц үг
Түймэр талын дайсан
Түйдэгч олны дайсан
Зүйр цэцэн үг
Урагш муутыг усан дотроос түймэр идэх
Түймэрт хормойгоо шатаагаагүй
Төрд нүүрээ бараагүй
Хоршоо үг
гал түймэр — их хэмжээний гал
Үгийн гарал
From Proto-Mongolic *tüimer, from *tü-. Perhaps related to Proto-Turkic *dögün (“brand”), see төөнөх (töönöx, “to cauterize”). Compare East Yugur tüümir, tüümer, Daur tuimur.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.