түлхүүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цоож, оньс зэргийг нээх, онгойлгох хэрэгсэл
- 2.Эрэг боолт суллах, чангалах хэрэгсэл;
Англи утга
- нэр үгkey (for use with a lock)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түлхүүр |
|---|---|
| Харьяалахын тийн | түлхүүрийнW |
| Заахын тийн | түлхүүрийгW |
| Өгөх орших тийн | түлхүүртW |
| Гарахын тийн | түлхүүрээсW |
| Үйлдэхийн тийн | түлхүүрээрW |
| Хамтрахын тийн | түлхүүртэйW |
| Чиглэхийн тийн | түлхүүр лүү |
| Олон тоо | түлхүүрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түлхүүр тааруулах — а.цоожийг өөрийн түлхүүрээс өөр зүйлээр онгойлгох; б. шилж. хүний арга эвийг олох
түлхүүр хийлгэх — түлхүүртэй болох
түлхүүр баригч — хуучир. - түлхүүрч
түлхүүр барих — шилж. - нярав хийх, сан хөмрөгийн түлхүүрийг эзэмших
түлхүүрийн гэр — түлхүүр хадгалах сав
түлхүүрийн оосор — түлхүүрийг хэлхэх юм
авдрын түлхүүр — авдрын цоож онгойлгох зүйл
машины түлхүүр — машин хөдөлгөх хэрэгсэл
нууц түлхүүр — нууц бичгийг тайлж унших тусгай цагаан толгой
цагны түлхүүр — цаг тааруулах, сэрүүлэг тавих, цагны баадууг чангалах зориулалттай цагны эд анги
түлхүүр үг — ямар нэг далд утгатай үгсийг тайлах үг
түлхүүр мод — хог шороо цэвэрлэх урт мод
түлхүүр машин — том хусуур бүхий машин
түлхүүр тэрэг — ганц дугуйтай, түлхэж явдаг аар саар юм зөөх тэрэг
Хэлц үг
Сүү мэт цагаан сэтгэлтэй
Түлхүүр мэт уран аргатай
Түмэн хэргийн товч нь нэг
Түлхүүр оньсын хэлхээ нь нэг
Хоршоо үг
түлхүүр цоож — цоожлох онгойлгох хэрэгсэл
Товчилсон үг
ТОЦ — Түлхүүр Олшруулах Цэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.