түнтгэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Түнсгэр, бөөрөнхийдүү, бөндгөр
- 2.хуучирсанЭхнэр хувцасны босоо мөрөвч, босоо мөртэй эхнэр дээл.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түнтгэр |
|---|---|
| Харьяалахын тийн | түнтгэрийн |
| Заахын тийн | түнтгэрийг |
| Өгөх орших тийн | түнтгэрд |
| Гарахын тийн | түнтгэрээс |
| Үйлдэхийн тийн | түнтгэрээр |
| Хамтрахын тийн | түнтгэртэй |
| Чиглэхийн тийн | түнтгэр лүү |
| Олон тоо | түнтгэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түнтэг түнтэг хийх — түнтгэр зүйл үргэлжлэн хөдлөх
түнтэг тантаг хийх — бүдүүн хүн, амьтан хөдлөх, алхах
түнтгэр гэдэстэй — цүдгэр гэдэстэй
түнтгэр толгой — том бөөрөнхий толгой
түнтгэр хацартай — бумбагар хацартай, түнтийсэн хацартай
Хэлц үг
Түмний төлөө
Түнтгэр чавганц зовно
Түнтгэр хатан төрхөмч
Хазгар хатан хадамч
Тэмээн толгой тэвшинд ордоггүй
Түнтгэр хатан зарга шүүдэггүй
Хазгар хүүхэн хадамсаг
Түнтгэр хүүхэн төрхөмсөг
Зүйр цэцэн үг
Түнтгэр хатан төрхөмч
Хазгар хатан хадамч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.