түших
Тайлбар
- 1.Юманд тулж налах, хажуулах
- 2.Хазайсан буюу тогтоц муутай зүйлийг тулж тогтоох, дэмнэх, тэтгэх
- 3.шилжсэн утгаАж амьдрал, ажил төрөлд бусдыг итгэж нөхөрлөх
- 4.шилжсэн утгаӨргөх, барихын хүндэтгэл
- 5.хуучирсанТушаалд томилох, өргөмжлөх –Мянганы ноён, зуутын ноён, арваны ноён тэнд түшив
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto support, to prop up; to lean on; to depend on
Нийлмэл үг
ор түших — ор налах
хүн түших — хүн тулах
ширээ түшиж зогсох — ширээ тулан зогсох
ах дүүгээ түших — ах дүүгээ тулах, ах дүүдээ итгэж найдах
найз нөхдөө түших — найз нөхдөө тулах, найз нөхдөөсөө тус дэм эрэх
сөн түших — найр, хуриман дээр сархад хундагалан барих
Хэлц үг
өвчүүнд түшүүлэх — ихэд санаа тавьж хичээнгүйлэн хандах
сугыг нь түших — бусдын тусламж дэмжлэгт итгэн найдаж явах
нутгийн нуруу түших — уугуул нутаг ус ээлээ өгөх, төрсөн нутаг ус аз хийморьтой болгох
↑нутгийн нуруу түших
↑ сөн түших
↑ сугыг нь түших
Зүйр цэцэн үг
нутгийн нуруу түших (уугуул нутаг ус ээлээ өгөх
Төрсөн нутаг ус аз хийморьтой болгох); хазайхад түших
Халтирахад тулах
Түшвэл ах
Тулвал дүү
Түшиж суух төрөлгүй
Тулж очих нутаггүй
Түшсэнийг бүү түлх
Түлхэснийг бүү түш
Хоршоо үг
түших тулах — а.унах, хазайх юманд тулгуур хийх; б.шилж. ажил хэрэгт нөмөр нөөлөг болгох, бусдын дэм тусыг авах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.