түшмэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанУрьдын цагт албан хэргийн талаар таслан тогтоох явдалд оролцох эрх тушаал бүхий хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түшмэл |
|---|---|
| Харьяалахын тийн | түшмэлийн |
| Заахын тийн | түшмэлийг |
| Өгөх орших тийн | түшмэлд |
| Гарахын тийн | түшмэлээс |
| Үйлдэхийн тийн | түшмэлээр |
| Хамтрахын тийн | түшмэлтэй |
| Чиглэхийн тийн | түшмэл лүү |
| Олон тоо | түшмэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түшмэл болох — төрийн эрх мэдэл бүхий тушаалтан болох
түшмэл эвдэх — түшмэдийг халах, огцруулах
дайлаар одуулах түшмэл — түүх. - дайны хэрэг явдал хариуцсан тушаалтан
эрхэлсэн түшмэл — хуучир. - дарга, эрхлэгч
зөвлөх түшмэл — зөвлөн зааварлах тушаалтан
Хэлц үг
Ноён хэдий их бол
Түшмэл төдий их
Түгшилд түдэж байвал
Түшмэл үл болно
Түшмэл эзнийг үзэж сууна
Гарди модыг сунгаж сууна
Тэнгэр түмэн нүдтэй
Түшмэл хоёр нүдтэй
Хаан хүний гучин таван эрдэм
Хатан хүний арван таван эрдэм
Түшмэл хүний есөн эрдэм
Хатан хүний арван таван эрдэм дотор сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүний есөн эрдэм дотор эе үлэмж нэн эрдэм
Хүний ивээл болсон тэнгэр ч
Хүний сэтгэлд тохирдоггүй байтал
Түшмэл болсон ганц хүн
Олны санаанд яаж нийцэх вэ
Хүүхэд эхээ хайрлах сэтгэлээр
Эцэг эхээ хайрлах
Түшмэл тушаалаа хамгаалах аргаар
Улс төрөө хадгалах
Эзэн хичээнгүй нь дээр
Түшмэл шударга нь дээр
Зүйр цэцэн үг
Түшмэлээр тэрэг бариулбал тэрэг эвдэрнэ
Тэргээр төр мэдүүлбэл төр эвдэрнэ
Хоршоо үг
түшмэл түшээ — эрх мэдэлтэн, албан хаагч, албат
түшмэл шуувин — төрийн яамны албан хаагч
сайд/сайд түшмэл — төрийн эрх мэдэл бүхий тушаалтан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.