түүвэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Энд тэндээс түүвэрлэн авч нийлүүлсэн юм, цуглуулга
- 2.Уран бүтээл, баримт бичгийн зүйлийг цуглуулан хамтатган гаргасан ном, зохиол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түүвэр |
|---|---|
| Харьяалахын тийн | түүврийн |
| Заахын тийн | түүврийг |
| Өгөх орших тийн | түүвэрт |
| Гарахын тийн | түүврээс |
| Үйлдэхийн тийн | түүврээр |
| Хамтрахын тийн | түүвэртэй |
| Чиглэхийн тийн | түүвэр лүү |
| Олон тоо | түүврүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүвэр хийх — цуглуулга хийх, түүн цуглуулах
түүвэр олдвор — газрын хөрсөн дээрээс ил олдсон болон хүмүүсийн гар дамжин хадгалагдаж ирсэн эртний эд өлгийн зүйлс
түүвэр юм — энд тэндээс түүсэн юм, цуглуулсан юм
түүврийн чанартай — түүсэн байдалтай
дууны түүвэр — олон дуу багтаасан ном
зохиолын түүвэр — тухайн зохиолчийн олон зохиол бүтээлийг оруулсан ном
орчуулгын түүвэр — орчуулгын олон зохиолоос бүрдсэн ном
өгүүлгийн түүвэр — олон өгүүлэл багтсан ном
шүлгийн түүвэр — олон шүлэг багтаасан ном
Хоршоо үг
үүвэр түүвэр — хэсэг бусаг, ойцон цойцон, эрж түүж нийлүүлсэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.