төвшин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хазгай биш, гажуугүй, тэгш
- 2.шилжсэн утгаТөлөв томоотой, дөлгөөн, талбиу
- 3.шилжсэн утгаЭнх тунх, тогтуун, аятай
- 1.Өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь баримжаа
- 2.шилжсэн утгаХэр хэмжээ
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төвшин |
|---|---|
| Харьяалахын тийн | төвшний |
| Заахын тийн | төвшнийг |
| Өгөх орших тийн | төвшинд |
| Гарахын тийн | төвшнөөс |
| Үйлдэхийн тийн | төвшнөөр |
| Хамтрахын тийн | төвшинтэй |
| Чиглэхийн тийн | төвшин рүү |
| Олон тоо | төвшнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төвшин газар — тэгш газар
төвшин зантай — төлөв томоотой
төвшин сэтгэл — амгалан тайван сэтгэл
төвшин хүн — төлөв томоотой хүн
төвшин цаг — энх тайван цаг
төвшин жаргах — энх амгалан амьдрах
далайн төвшин — дэлхийн гадаргуу дахь өндөрлөгүүдийг хэмжих тогтоосон цэг
төвшин тогтоох шалгалт — мэдлэгийн хэр хэмжээг тогтоох шалгалт
амьдралын төвшин — амьдралын хэр хэмжээ, амьдралын боломж бололцоо
Хэлц үг
Төр мэдэхгүй ноёноос
Төвшин явсан зайсан дээр
Төрийг үл мэдэгч хаад ноёдоос
Төвшин сайхан явагч түшмэд дээр
Түгшлийг тэсвэрлэн өнгөрөөвөл
Төвшин амгалан сая ирдэг
Тэгш эрх байвал
Төвшин нөхөрлөл байна
Үнэнч явахад зөв
Төвшин явахад төв
Цааз мэдэхгүй хүнээс
Сайн сүсэгт сахилтан дээр
Төр мэдэхгүй хаанаас
Төвшин сэтгэлт түшмэл дээр
Хоршоо үг
төлөв төвшин — төлөв томоотой
төвшин/төвшин шударга — цэгц шулуун, үнэнч
дөлгөөн төвшин — амарлангуй тайван
төвшин амгалан — айх аюулгүй амар амгалан, аятай тогтуун
төвшин тогтнуун — а.зан ааш намуун зөөлөн, тогтуун; б.сэтгэл санаа тайван, санаа зовох зүйлгүй
энх төвшин — энх тунх, амар амгалан
төвшин жаргал — амар амгалан, зовлон зүдгүүргүй
тайван төвшин — а.айх аюулгүй амар амгалан, амар жимэр; б.зан ааль тогтуун, намуун
төвшин өлзий — энх тунх, амар амгалан
төвшин сайхан — айх аюулгүй амар жимэр, аз жаргалтай, тайван тогтуун
Товчилсон үг
МЕТТ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох
МЕТТТ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Тест
МЕТТШ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Шалгалт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.