төгс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүрэн гүйцэд, дутуугүй
- 2.хуучирсанСондгой бус, тэгш; төгс сар зурхай
- 1.өө сэв, гэмтэл согоггүй байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төгс |
|---|---|
| Харьяалахын тийн | төгсийн |
| Заахын тийн | төгсийг |
| Өгөх орших тийн | төгсөд |
| Гарахын тийн | төгсөөс |
| Үйлдэхийн тийн | төгсөөр |
| Хамтрахын тийн | төгстэй |
| Чиглэхийн тийн | төгс рүү |
| Олон тоо | төгсүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төгс сар — зурхай. - сарны зурхайн ёсны тэгш хоногтой хоёр, дөрөв, зургаа, найм арванхоёрдугаар сар
төгс ураг — төрсөн эцэг эх
төгс үнэн — бүрэн үнэн, хамгийн үнэн, туйлын үнэн
төгс эрх — бүрэн эрх
төгс билигт — мэргэн цэцэн
төгс дохио — бүрэн гүйцэт дохио
төгс оюут — цэцэн цэлмэг
төгс хаях — тогл. - монголчуудын уламжлалт шагайн тоглоом. Тоглоомын зорилго нь аль болох олон морь, аль болох цөөн тэмээ буулгахыг хичээнэ. Хонь ямаа буувал хожилд хамаарахгүй. Тэмээний тоогоор морь өгч торгууль хүлээдэг. Хэн урьтаж 10 морь авсан нь хождог
авьяас билиг төгс — маш хурц оюун билигтэй
эрх төгс — аугаа хүчирхэг, сүр хүчтэй
Хэлц үг
Төгс биеийн цогцсыг олох нь төрөхийн далай
Тэлтэр мүлтэр алхаж гишгэх нь өсөхийн далай
Төгс мэргэний ёсыг дагавал сайн дэлгэрнэ
Тэнэг мунхгийн журмыг дагавал саар дэлгэрнэ
Төгс оюуны ёсыг эдлэгчдийн сайн алдар дэлгэрнэ
Тэнэг мунхгийн журмыг дагагчдын муу нэр дэлгэрнэ
Төмөр годсонг элтэл эрэвч үл олох сураг
Төгс учралт хэдхэн дусал нулимсанд илэрнэ
Хоршоо үг
бүрэн төгс — бүрэн гүйцэд, төгс төгөлдөр
төгс төгөлдөр — а.иж бүрэн, бүрэн гүйцэд; б.ямар ч өө сэвгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.