төмс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Гурван ирмэгт иштэй, өдлөг нийлмэл навчтай, цагаан болон хөхөвтөр цэцэгтэй цардуул ихтэй, үндсэндээ булцуу бүхий нэг наст хүнсний ногоо;
- 2.Мөнхүү ургамлын булцуу
- 3.цээрлэсэнЗасаа, төмсөг
Англи утга
- нэр үгpotato
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төмс |
|---|---|
| Харьяалахын тийн | төмсний |
| Заахын тийн | төмсийг |
| Өгөх орших тийн | төмсөнд |
| Гарахын тийн | төмснөөс |
| Үйлдэхийн тийн | төмсөөр |
| Хамтрахын тийн | төмстэй |
| Чиглэхийн тийн | төмс рүү |
| Олон тоо | төмснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төмс арилгах — төмсний хальсийг цэвэрлэх
төмс суулгах машин — үрийн төмсийг хөрсөнд суулгахын зэрэгцээ, бордоо хийж өгөх зориулалттай тракторын хүч сунгах голоос эргэлт авч ажилладаг дүүжин машин
төмс тарих — төмс ургуулах
төмс хураах — ургасан төмсөө хураан авах
төмс хураах машин — төмсийг хөрснөөс ухаж гарган, иш навчнаас нь ялгаж тээврийн хэрэгсэлд ачих зориулалттай тракторт угсарч ажиллуулдаг чиргүүл техник
төмс шарах — төмсийг тосонд болгох
төмс авах — засааг нь авах
Хэлц үг
Тарвас таривал зэлийг нь дар
Төмс таривал шороог нь овоол
Хоршоо үг
төмс ногоо — төмс болон хүнсэнд хэрэглэх бусад ногоо
төмс засаа — эр амьтны бэлгэ эрхтэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.