төмөрлөг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гялгар өнгөтэй, давтагдах сунахдаа хялбар, дулаан ба цахилгааныг дамжуулахдаа сайн, их төлөв хатуу эрдэс
- 2.Төмөрлөгөөр хийсэн зүйл; төмөрлөг эд (төмөрлөгөөр хийсэн эд).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төмөрлөг |
|---|---|
| Харьяалахын тийн | төмөрлөгийн |
| Заахын тийн | төмөрлөгийг |
| Өгөх орших тийн | төмөрлөгд |
| Гарахын тийн | төмөрлөгөөс |
| Үйлдэхийн тийн | төмөрлөгөөр |
| Хамтрахын тийн | төмөрлөгтэй |
| Чиглэхийн тийн | төмөрлөг рүү |
| Олон тоо | төмөрлөгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төмөрлөг бус ашигт малтмал — эрдэс. - төмөрлөгийг үйлдвэрт шатах хэмжээгээр агуулаагүй үл шатах хатуу чулуулаг, эрдэс
төмөрлөг зорох суурь машин — төмөрлөг болон төмөрлөг бус материалаар хийсэн бэлдэц, хагас бүтээгдэхүүнийг тусгай багажаар зорж, хэлбэр, дүрс, хэмжээг нь өөрчлөн бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх машин
төмөрлөг зүй — ш.у. - төмөрлөгийг тодорхой хэлбэртэй болгох, төмөрлөг хийцийн шинж чанар, химийн бүтэц бүрдэцийг өөрчлөх, түүнчлэн хүдрээс төмөрлөгийг гарган авах үйл ажиллагаа хамарсан аж үйлдвэрийн болон шинжлэх ухааны салбар
төмөрлөг судлал — төмөрлөг хайлшийн химийн найрлага, дотоод бүтэц, шинж чанар, хэрэгцээний хамаарлын нийтлэг холбоо болон илч, механик, физик химийн үйлчлэлээр түүнийг өөрчлөх зүй тогтол зэргийг судалдаг ухаан
төмөрлөгийн үйлдвэр — төмөрлөг боловсруулах үйлдвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.