төрөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний амьдрах үе; нэгэн нас
- 2.Садан
- 3.Анги, зүйл, янз
- 4.Амьтан, ургамлын язгуурын дараа, дүрсийн дээр орох ангилал
- 5.Юмны нэг ижил дүрс, байдал
- 6.Зан араншин болон байгалийн нийтлэг зүйлс сонирхлоороо ойрхон нийгмийн бүлэг
- 7.цусан болон ураг төрлийн холбоо хамааралтай хүмүүс
- 8.бүлгийн гишүүнээр үздэг хүмүүс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrelationship, relatives, kinship; kind, type, sort, classification
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төрөл |
|---|---|
| Харьяалахын тийн | төрлийнW |
| Заахын тийн | төрлийгW |
| Өгөх орших тийн | төрөлдW |
| Гарахын тийн | төрлөөсW |
| Үйлдэхийн тийн | төрлөөрW |
| Хамтрахын тийн | төрөлтэйW |
| Чиглэхийн тийн | төрөл лүү |
| Олон тоо | төрлүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урьд төрөл — шашин. - шашны ойлголтоор хүнд урьд нас, энэ нас, хойд нас гэж байдаг гэдгийн урьд нас нь, энэ ойлголтоор бол төрөхийн өмнө аливаа хүн, адгуус, хорхой шавж зэрэг амьтан байсан
хойд төрөл — шашин. - шашны ойлголтод гарах гурван насны сүүлчийнх нь, хүн үхээд дахин төрдөг гэх номлол
төрөл хүмүүс — садан хүмүүс, гарал угсаа нэгтэй хүмүүс
төрөл хэл — гарал, үүсэл нэг буюу ойр хэлнүүд
төрлийн ах — нэг овгийн ах
төрлийн дүү — нэг овгийн дүү
төрлийн холбоо — садан төрлийн сүлбээ
цусан төрөл — эхийн төрөл
ясан төрөл — эцгийн төрөл
махан төрөл — цусан төрөл, эхийн талын хамаатан
хааны төрөл — хааны угсааны хүмүүс
төрлийн дарга — түүх. - тайж нарын төрөл бүр өөр өөрийн нэжгээд төрлийн дарга байгуулж, уул төрлийн хамаг хэргийг хянан байцаадаг байсан Манжийн дарангуйлалын үед хэрэглэж байсан захиргааны арга
аж ахуйн төрөл — аж ахуйн зүйл
өөр өөр төрлийн хэмжигдэхүүн — өөр өөр зүйлийн хэмжигдэхүүн
төрөл бүрийн — янз бүрийн
төрөл төрлийн — олон янзын
төрөл ойртол — ойр төрлийн бие махбод өөр хоорондоо үржих үзэгдэл
мигуйн төрөл — муурын төрөл буюу мий төрлийн амьтан
цэцгийн төрөл — цэцгийн зүйл
төрөл төрлөөр нь ангилах — юмыг адил шинжээр нь ангилах
Хэлц үг
төрөл арилжих — а.шашны ёсонд төрлөө солих, хувиран төрөх; б.үхэх; в.тэс өөр болох, огт өөр болох
төрөл арилжуулах — алах
төрөл мултрах — төрөл садан сүлбээ холдож алга болох
“...би хээр уулзвал ер түмэн заяандаа чамайг танихгүй нь ээ. Ёстой нэг төрөл мултарсан хүн шиг болж дээ чи бид хоёр” (Б.Ринчен, Үүрийн туяа).
Авах өгөхөд
Төрөл байдаг
Айл олон ч амь нэг
Төрөл олон ч төсөө нэг
Мод мушгиу ч ширхэг байдаг
Төрөл хартай ч хэлж байдаг
Төр төмөр нүүртэй
Төрөл махан нүүртэй
Төрөл атаатай
Ураг атаагүй
Төрөл орон
Төрсөн эх
Төрөл садан хол нь дээр
Төрсөн нутаг ойр нь дээр
Төрөл садны хол нь сайн
Түлш усны ойр нь сайн
Төрөл төрсөндөө муу
Тэмээ хамуунд муу
Төрөл хөрвөл
Төмрөөс хүйтэн
Төрөл хүний тэнгэр нэг
Төхөм газрын ус нэг
Төрөл хүнээс
Төрийн хүн
Түмэн хүн дээр
Төрсөн нутгаасаа төө зайдаагүй
Төрөл садангаасаа сөөм салаагүй
Төрсөн нутгийн ойр нь сайн
Төхөм сахих хүүтэй
Төрөл татах хүүхэнтэй
Тураг шувуу ядрахдаа уулаа
Төрөл хүн ядрахдаа садангаа
Зүйр цэцэн үг
Төрөл садны хол нь дээр
Төрсөн нутгийн ойр нь дээр
Төрөл төрөгсдөө өргөвөл төрсөн үрдээ сургаалтай
Төр ёсыг дагавал түмэн олондоо өлзийтэй
Төрлөө мэдэхгүй нохой
Төмрөө мэдэхгүй хуурай
Хоршоо үг
төрөл садан — хамаатан садан, мах цусны барилдлага бүхий хүмүүс
төрөл сүлбээ — танил тал, хамаатан садан
төрөл төрөгсөд — хамаатан садан
төрөл түшмэд — төрөл төрөгсөд, ноёд түшмэд
төрөл угсаа — угсаа гарал, удам судар
төрөл удам — удам угсаа
төрөл үе — үе удам
төрөл элгэн — нэг овог аймгийн мах цусны барилдлагатай хүмүүс
бүл төрөл — ойрын хамаатан садан
гэр төрөл — гэр бүлийн хүмүүс
овог төрөл — гарал нэг бүтэц ойролцоо ургамал, амьтны анги
омог төрөл — садан төрлийн холбоо
ураг/ураг төрөл — мах цусны холбоотой төрөл садан хүмүүс
төрөл элэг — ураг төрөл
ажил төрөл — янз бүрийн хэрэг явдал
төрөл/төрөл анги — юмны харилцан адилгүй янз байдал
төрөл зүйл — юмыг адил төстэй шинжээр нь ялгаж ангилсан ангилал
Товчилсон үг
БТЗ — Биологийн Төрөл Зүйл
ТББИН — Төрөл Бүрийн Барааны Импорт Нэгдэл
Үгийн гарал
From төрөх (töröx, “to give birth”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.