удаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг үлэмж нөхцөөх нь, их цаг хэрэглэх нь
- 2.Алгуур хөдлөх нь
- 3.Цаг хугацааны урт, сунгуу байдал
- 4.Олон
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | удаан |
|---|---|
| Харьяалахын тийн | удааны |
| Заахын тийн | удааныг |
| Өгөх орших тийн | удаанд |
| Гарахын тийн | удаанаас |
| Үйлдэхийн тийн | удаанаар |
| Хамтрахын тийн | удаантай |
| Чиглэхийн тийн | удаан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
удаан ухаарах — удаж байж ухаарах
удаан суух — а.олон цагаар суух; б.нэг газар олон жил амьдрах
удаан хөлтэй — хөдөлгөөн удаантай
удаан хүн — ажил үйлийг хийхдээ алгуур аажим хийдэг хүн
удаан самж — амьт. - бие томхон, үс харавтар, юманд сониучхан, нэг зүйл самж
удаан хугацааны зээллэг — буцааж төлөх цаг хугацааны хувьд урт зээллэг
удаан хүлээх — маш их хүлээх
удаан хугацааны гэрээ — урт хугацаанд хэрэгжих гэрээ
удаан хугацаагаар хойш тавих — урт хугацаагаар хойш тавих
удаан эрэх — урт хугацаагаар эрэх
удаан жилийн нэмэгдэл — олон жилийн нэмэгдэл цалин
удаан хадгалах — олон сар, жилээр хадгалах
он удаан суух — олон жил, сараар суух
Хэлц үг
удаан бөгстэй — ажилд удаан, хөдөлж ядсан
Олон хэлбэл улиг
Удаан суувал уйтгар
Түргэн түүхий
Удаан даамгай
Удаан явбал зам гардаг
Удаан бодвол ухаан гардаг
Урд уулын буга мэт
Удаан уясан бух мэт
Урт настай
Удаан жаргалтай явах
Учрахын ерөөл байвал
Удаан түргэн яамай
Хурдан хуумгай
Зүйр цэцэн үг
Удаан явбал зам гардаг
Удаан бодвол ухаан гардаг
Удаандаа даамгай
Түргэндээ түүхий
Хоршоо үг
өнө удаан — маш их удаан
удаан назгай — ажил төрөл хийхдээ шаламгай бус, хойрго
урт удаан — цаг хугацааны хувьд сунгуу, урт байдал
урт хол — а.удаан; б.хожим хойно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.