Үндсэн хэсэг рүү шилжих

улаан

тэмдэг нэр/ˈʊɮaːŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠯᠠᠭᠠᠨ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Гал ба цус мэтийн өнгө
  2. 2.
    шилжсэн утгаХувьсгалын утга чанар бүхий
  3. 3.
    шилжсэн утгаБиеэр, халхлах, жийрэглэх юмгүй
  4. 4.
    шилжсэн утгаЮмыг хэтрүүлэн хийгч, цагаандаа гарсан, балмад

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрred

Тийн ялгал

Нэрлэхийн тийнулаан
Харьяалахын тийнулааны
Заахын тийнулааныг
Өгөх орших тийнулаанд
Гарахын тийнулаанаас
Үйлдэхийн тийнулаанаар
Хамтрахын тийнулаантай
Чиглэхийн тийнулаан руу
Олон тооулаанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • улаан арьстан — европынхон Америк тивд нүүдэллэн очихын өмнө тэнд амьдарч байсан уугуул оршин суугчид

  • улаан бэх — шунхыг талхалж, усанд хайлж цавуу холиод бэхийн адил дөрвөлжлөн хийснийг

  • улаан гэрэл — явахыг хориглосон дохионы авто машины замын гэрэл

  • улаан гол — а.харвах дүгрэг байны дунд байдаг улаан цэг; б.хүн амьтны гол судал, амин гол, амин сүнс; в.шилж. маш хайртай

  • улаан дарс — улаан өнгөтэй дарс

  • улаан мөнгө — зэс гууль зэргээр үйлдсэн зоос

  • улаан мөнгөний үнэгүй — а.үнэ цэнэгүй, б.хямдхан

  • улаан нүдэн гараг — од.орон. - Нарны аймгийн ертөнцийн нэгний нэр, ангараг

  • улаан нэлий — а.цус ихэд асгарсан, нялзсан нь; б.мах, цус ихэд тархсан зэрэг

  • улаан нялай — цус болон цусны өнгөтэй зүйл, түүний ихэд тархсан байдал

  • улаан өндөгний баяр — Христийн шашинтны хаврын баяр

  • улаан салхи — их шороо тоос дэгдээсэн хүчтэй салхи

  • улаан сам — буудайн гурилд бал хоршин зуурч цагаан самын ёсоор үйлдэж гахайн тосонд буцалгасан идээ

  • улаан ус — хонхор газар тогтсон бороо, хурын болон тогтоол ус

  • улаан хагсмал боорцог — жигнэсэн буудайн гурилд чихэр, нохойн хошууны ус хоршиж хайрсан идээ

  • улаан хоолой — биезүй. - залгиурыг ходоодтой холбосон гуурслаг эрхтэн

  • улаан бурхан — анагаах. - биеэр улаан бижрүү туурдаг халдварт өвчин

  • улаан хоормог — булингартсан их ус

  • улаан ёлхдос — анагаах. - цусан суулга

  • улаан цоохор болгох — хүний бичсэн зүйлийн алдаа мадаг, найруулгыг улаан балаар засаж цоохорлох

  • улаан шороо — хүчтэй салхи гарч нүүр нүдгүй шороо дэгдэх

  • улаан шуурга — цас бороогүй, шороо тавих их шуурга

  • улаан бор — малын зүсэм, борд улаавтархан өнгө холилдсон

  • улаан зүр — зуны цагт зүр гөрөөсний өнгө улаавтархан харагдахыг

  • улаан зээрд — улаан зүсмийн адууны баахан улбар

  • улаан тарлан — үхрийн зүс улаан эрээн

  • улаан халтар — их бие хар бөгөөд завж, шанаа, нүдний дээд этгээд, дөрвөн хөлийн шилбэ улаавтар нохойн зүсэм

  • улаан хонгор — хонгор зүсмийн адууны бяцхан улбар

  • улаан хүрэн — тэмээ, үхэр, хонь, ямааны зүс ба эд юмны өнгө улбар хүрэн

  • улаан хээр — хээр зүсмийн адууны баахан улбар

  • улаан цоохор — а.үхэр, хонь, ямааны зүсэм цагаанд улаан толботой буюу улаанд цагаан толботой; б.бусад юмын улаан өнгөнд өөр өнгө буюу өөр өнгөнд улаан толбо бүхийг

  • улаан шарга — шарга зүсмийн адууны бяцхан улбар

  • хундан улаан — ягаан улаан

  • улаан данс — а.сайн юмны бүртгэл; б.дэлхийн болон аль нэг улс, орон нутгийн ховордсон ургамал, амьтныг бүртгэн, аврах арга замыг зааж анхааруулсан албан баримт бичиг

  • улаан болжмор — амьт. - хошуу улаавтархан шар, хоёр зажуурт цагаан чандар сагсайн ургасан, жигүүр, сүүл улаавтархан, тэрмийн өнгөтэй боловч, цагаан чандар холилдсон нэг зүйл болжмор шувуу

  • улаан бор азарга — амьт. - улаан чандартай, хар бидэр бүхий нэг зүйл бялзуухай, богширго

  • улаан гарди — амьт. - байдал төлөв тахиатай адил, үс нь таван өнгөтэй гоёмсог сайхан нэг зүйл шувуу

  • улаан дэлбэ — амьт. - шүд нохойн шүдтэй адил, том нь гурваас дөрвөн тохой, хошуу ээтгэр нэг зүйл загас

  • улаан сарт тогшуурга — амьт. - их бие хэрээний адил, өнгө цох хар, толгойдоо улаан сартай нэг зүйл тогшуурга шувуу

  • улаан толгойт — амьт. - янз хитрүү бялзуухайтай адилхан, ар өнгө хөхөвтөрхөн, толгой улаан нэг зүйл бялзуухай

  • … болон өөр 34

Хэлц үг

  • улаан голоо тасартал — амьсгал хураатлаа, үхэн үхтэлээ

  • улаан зээрд болох — баахан согтох, нэлээд халамцах

  • улаан хоолой — амь амьдрал, амь зуух

  • улаан нүүрээрээ учрах — өөрийн биеэрээ учрах, нүүр нүүрээрээ халз учрах

  • улаан нүүрэн дээр нь — дэргэд нь, өөрийг нь байхад нь, эчнээ бус

  • улаан тулгарах — яг тулгарах

  • улаан гараараа — зөвхөн гар биеэр хийх

  • улаан нүцгэн — а.маш ядуу; б.биедээ өмссөн хувцасгүй, нүцгэлсэн; в.ус, мод, өвсгүй буюу маш тачир газар

  • улаан хөлтийг урдуураа гаргахгүй — а.гойд, гаргуун хурдан;

  • улаан галзуу болох — маш их уурлах, ухаангүй уурлах

    Нагац ах Дүвчин уусан хойноо ч улаан галзуу болно шүү дээ.

  • улаан гараараа үзэх — гартаа барьсан юмгүйгээр зодолдох

    Буудалцах, улаан гараараа үзэх хоёр шал ондоо зүйл.

  • улаан жинс олох — ямар нэгэн эрх сүртэнд бялдуучилж, зулгуй зусар явж байгаад эрх зэрэг олох

    Ноёны бөгсийг долоох шахам гүйж байж улаан жинс олоод зүүчихжээ.

  • улаан/ухаа зээрд болох — царай зүс нь улайж, согтон халамцах

    Шөнө дөлөөр улаан зээрд болсон хоёр найз манайд орж ирлээ.

  • улаан мөнгөгүй болох — ямар ч мөнгө төгрөггүй хоосрох

    Сарын эцсийн цалин хүртэл улаан мөнгөгүй болсон оюутнууд айлын хоол буудахаас өөр аргагүй болно.

  • улаан мөндөр буулгах — ихэд загнаж зандрах

    Алдуул малаа олоогүй буцаж ирсэн хүүхдээ хараад Юндэн гуай улаан мөндөр буулгаж гарав.

  • улаан нүдлэх — шунах, шунамхайрах

    Урж үрдэг хүнийг магтах гэгч мөнгөний хойноос улаан нүдэлж суудаг хүний үг гээд Агваан тоодоггүй байв (С.Пүрэв, Сүүдэр догшрох цаг).

  • улаан нүдтэй — (үл тааш.) шунаг, сувдаг, шунахай, шуналтай

    Вовкагийн баян нь үнэн. Ер нь ашиг хонжоо арвихан шиг олдож өгвөл юу ч хийхээсээ буцдаггүй, улаан нүдтэй хүн юм (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).

  • улаан нүүрэн дээр нь улайтал хэлэх — нүүр нүүрээрээ харж байгаад бурууг нь хэлэх нь

    Билгээгийн энэ занг арай дэндэж байна гэж зарим хүн ярих боловч яг улаан нүүрэн дээр нь улайтал цулайтал хэлээд өгөх хүн байсангүй.

  • улаан нялга болох/болгох — цус нөжиндөө хутгалдах

    Согтуу залуус хоорондоо зодолдож нэгнийхээ нармайг нээж, улаан нялга болгожээ.

  • улаан суганд нь орж авах — ивээлд нь багтах

    Ноёдын улаан суганд нь ороод авчихвал л хүсэл минь биелэх гээд байна.

  • улаан хөлтийг урдуураа гаргахгүй/оруулахгүй — а.гойд, гаргуун хурдан

    Миний оодон шар ч эзнээ гомдоохгүй ээ. Улаан халтар маань ч гэсэн урдуураа улаан хөлтийг гаргахгүй шүү (С.Дашдэндэв, Үүрийн цолмон). б.тайван явуулахгүй

  • улаан хэлтийг урдаа оруулахгүй — хэл ам нь гүйцэгдэхгүй, хэрүүлд гойд сайн

    Сандаг түшмэл ирж, уулаасаа зүрх ихтэй, хууль цаазыг бараг мэддэг, улаан хэлтийг урдаа оруулдаггүй сүрхий хүн байж гэнэ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • улаан цагаанаа үзэх — тэмцэлдэх, үнэн худал сайн муугаа ялгаруулах

    Өрсөлдөгч хоёр талын тэвчээр алдагдаж, улаан цагаанаа үзэлцэхээр шийдсэн бололтой.

  • улаан цайм — (үл тааш.) а.илэрхий, шууд

    Бөхийн ногоон дэвжээн дээр улаан цайм наймаалцаж, их мөнгөөр улсын цол худалдаж авна гэдэг даанч муухай, монгол бөхийн түүхэнд байгаагүй жудаггүй явдал юм даа. б.ичихийг мэдэхгүй байх

  • улаан цоохор болгох — а.урах, самардах

    Гэрэлийн эхнэр нь түүнийг улаан цоохор болгоод явуулсан байна. б.алдаа мадгийг хянах

  • улаан цурав — нялх нялзрай хүүхдийг дүрслэн хэлэх хэллэг

    Буянтай ах минь, Та миний жаал хүүг өргөж авахгүй юу, би улаан цурав дөрвөн хүүхэдтэй. Бас нэг юмтай болох гэж яваа ядсан нэг амьтан байна (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • улаан эсгий залгихад хүрэх — улаан идээ идсэнгүй удаж туйлаар махсаж, хоол харсдан ховдуурхан горьдсон байдлыг зүйрлэдэг хэллэг

    Хаврын өдрийн уртад хоол унд хомс хэцүү шүү. Хааяа ч улаан эсгийг залгичихмаар болдог шүү хэмээн хуучлав.

  • улаанаар эргэх — үйл байдал эх захгүй хутгалдан бужигнаж эмх замбараагаа алдаж сүйд болох

    Чоно байхгүй бол зөвхөн оготно, туулай хоёр л талын хөрсийг улаанаар нь эргүүлээд хаячихаж чадна (Зян Рун, Чонон сүлд).

    Энэ гол үерлээгүй цагтаа хуурай сайр байвч үерлэх бүрдээ савнаасаа хальж хамар шархируулсан эхүүн үнэр ханхлуулан түмэн зүйлийн новш тээвэрлэн улаанаар эргэлдэнэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • ↑ мөнгө цагаан, нүд улаан

  • Ногоон нэрс хүйтнээс айхгүй

  • Улаан уд гангаас айхгүй

  • Омогт бүргэд салхи шуурганаас далдирахгүй

  • Улаан зандан хүйтэн хяруунаас айхгүй

  • Омогтой амьтанд ойртсонд орвол

  • Улаан галд гараа дүрсэн дээр

  • Улаан дээлтэй л бол лам биз

  • Улаан морьтой л бол улаач биз

  • Улаан дээлтэй л бол манай авгай

  • Улцгар царайтай л бол манай ээж

  • Улаан дээр нь давтан

  • … болон өөр 30

Зүйр цэцэн үг

  • Улааныг үзэж урвах

  • Шарыг үзэж шарвах

Хоршоо үг

  • улаан ногоон — а.хоёр зүйл өнгө; б.өнгө хослох

  • улаан цайм — улайм цайм

Товчилсон үг

  • БГУТО — Байлдааны Гавьяаны Улаан Тугийн Одон

  • ЗУЗН — Залуучуудын Улаан Загалмайн Нийгэмлэг

  • МЗУЗН — Монголын Залуучуудын Улаан Загалмайн Нийгэмлэг

  • МТЗУЗХ — Монголын Төмөр Замын Улаан Загалмайн Хороо

  • МУЗН — Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг

  • МУЗНГХ — Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хороо

  • ОУУЗ — Олон Улсын Улаан Загалмай

  • ОУУЗН — Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг

  • ОУУЗУХСНХ — Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо

  • ОУУЗХ — Олон Улсын Улаан Загалмайн Хороо

  • УЗ — Улаан Загалмай

  • УЗН — Улаан Загалмайн Нийгэмлэг

  • УЗНГХ — Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хороо

  • УЗХ — Улаан Загалмайн Хороо

  • УМУ — Улаан Мөнгөн Ус

  • УО — “Улаан Од” [сонин]

  • ХГУТО — Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон

  • ЦГУТО — Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одон

Үгийн гарал

From Proto-Mongolic *hulaxan.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.