уламжлал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уламжлах үйлийн нэр; уламжлалыг дамжуулах явдал;
- 2.Үеэс үе дамжин удаан хугацаагаар хадгалан үлддэг нийгэм, соёлын өвийн зүйлс; залгамжлан авах зүйл
- 3.өв залгамжлан авсан заншил
Англи утга
- нэр үгtradition
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уламжлал |
|---|---|
| Харьяалахын тийн | уламжлалын |
| Заахын тийн | уламжлалыг |
| Өгөх орших тийн | уламжлалд |
| Гарахын тийн | уламжлалаас |
| Үйлдэхийн тийн | уламжлалаар |
| Хамтрахын тийн | уламжлалтай |
| Чиглэхийн тийн | уламжлал луу |
| Олон тоо | уламжлалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уламжлалаа баримтлах — үе дамжин хадгалан авсан зүйлээ ёс дэгийнх нь дагуу баримтлах
уламжлал болох — хэвшин тогтох
уламжлалаа дагах — үе дамжин баримталсан зүйлээ дагах
уламжлалын зарчим — үе дамжин замгалжлан авсан арга барилаа дагах зарчим
уламжлал ёсоор — тогтсон заншил ёсоор
аман уламжлал — амаар дамжин ирсэн соёлын өв
бичгийн уламжлал — бичгээр дамжин ирсэн соёлын өв
соёлын өв уламжлал — үеэс үед дамжин ирсэн соёлын өв
тогтсон уламжлал — а.тогтсон цагт байнга хийдэг баяр ёслол, б.эртнээс хэвшсэн дэг жаяг
үндэсний уламжлал — тухайн үндэстний онцлог бүхий уламжлан авсан зүйл
үеэ өнгөрөөсөн уламжлал — тухайн цаг үедээ тохирохоо больсон уламжлан авсан зүйл
эртний уламжлал — эртнээс өвлөгдөн ирсэн дэг жаяг, ёс горим
Хоршоо үг
уламжлал шинэчлэл — эрт дээр өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн, орхигдуулж болохгүй дэвшилтэт зүйлийг орчин үеийн иргэншилтэй уялдуулан хөгжүүлэх бодлого
өв уламжлал — а.тухайн улс орны аж амьдралын өвөрмөц онцлогийг тусган үе дамжсан нийгмийн үзэгдэл болон түүхэн хөгжлийн явцад уламжлагдсан оюун санааны болон эд өлгийн зүйлс; б.эцэг эх, өвөг дээдсийн үлдээсэн зүйл
Товчилсон үг
УШШЁ — Уламжлал, Шинэчлэл, Шударга Ёс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.