улбаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чийг бууж өвс ургамлын дээр хуралдан тогтсон ус
- 2.Улбаан дээгүүр гарсан хүн, амьтны мөр.
- 1.Чийр зам, ул мөр
- 2.Ураг төрлийн сүлбээ
- 3.Сураг чимээ, сураг танаг, бүрэг бараг сураг
- 4.шилжсэн утгаХүний хийж бүтээсэн зүйл, туулж өнгөрүүлсэн амьдрал.
- 1.Усан доорх амьтан хөдлөх, явахад усан дээр үүсдэг ирэлж.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | улбаа |
|---|---|
| Харьяалахын тийн | улбааны |
| Заахын тийн | улбааг |
| Өгөх орших тийн | улбаанд |
| Гарахын тийн | улбаанаас |
| Үйлдэхийн тийн | улбаагаар |
| Хамтрахын тийн | улбаатай |
| Чиглэхийн тийн | улбаа руу |
| Олон тоо | улбаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улбаа татуулах — чийг буусан өвсөн дээгүүр явж өнгөрөх
улбаа зам — бүдгэрсэн, балархайтсан зам, жим, мөр
улбаа жим — балархай жим
түүхт хүний улбаа — а.түүхт хүний ураг төрлийн хүн, б.түүхт хүний тухай сураг ажиг, мэдээ баримт
гэмт хэргийн улбаа — гэмт хэргийн бүрэг бараг баримт
Хоршоо үг
улбаа сүлбээ — хамаатан садан, ураг төрлийн холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.