улирал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хавар, зун, намар, өвөл буюу жилийн арван хоёр сарыг гурав гурваар хуваасан нь
- 2.Уур амьсгал
- 3.Оюутан сурагчдын хичээллэх үе, семестр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | улирал |
|---|---|
| Харьяалахын тийн | улирлын |
| Заахын тийн | улирлыг |
| Өгөх орших тийн | улиралд |
| Гарахын тийн | улирлаас |
| Үйлдэхийн тийн | улирлаар |
| Хамтрахын тийн | улиралтай |
| Чиглэхийн тийн | улирал луу |
| Олон тоо | улирлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дөрвөн улирал — хавар, зун, намар, өвөл
хаврын улирал — сарны зурхайн ёсны нэг, хоёр, гуравдугаар сар
зуны улирал — сарны зурхайн ёсны дөрөв, тав, зургадугаар сар
намрын улирал — халуун харьж, сэрүү орох цаг үе буюу сарны зурхайн ёсны долоо, найм, есдүгээр сар
өвлийн улирал — сарны зурхайн ёсны арав, арван нэг, арван хоёрдугаар сар
аргын улирал — нарны явдлыг баримталсан өрнө зүгийн зурхайн он тоолол, аргын тоолол
билгийн улирал — сарны явдлыг баримталсан дорно зүгийн зурхайн он тоолол, билгийн тоолол
улирал бүр — гурван сар тутам
улирал бодогч түшмэл — хуучир. - жилийн тухайн улиралд болох од зүйн бүх үзэгдлийг бодож гаргах ажил эрхэлсэн хүн
улирлаар гэсдэг давхарга — жилийн дулааны улиралд гэсч доод хэсэг нь олон жил хөлдүү цэвдэг байдаг хөрсний давхарга
улирлаар хөлддөг давхарга — жилийн хүйтэн улиралд хөлддөг хөрсний давхарга юмуу уулын чулуулаг
улирлын ажил — байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан жилд найман сараас дээшгүй хугацаагаар ажиллах ажил
улирлын ажилчин — тодорхой хугацаанд буюу тодорхой улиралд ажил хийдэг хүн
дулааны улирал — дулаан цаг үе
сэрүүн улирал — хавар, намрын цаг үе
хүйтний улирал — хүйтэн уур амьсгалтай цаг үе
улиралд дасгах — тухайн уур амьсгалд нь дасгах
нэгдүгээр улирал — хичээлийн жилийн нэгдүгээр үе
улирлын шалгалт — оюутан сурагчдын хичээлийн улирлын эцэст өгдөг шалгалт
улирлын амралт — хичээллэх үе дуусах бүрд амрах амралт
Хэлц үг
Улирал буумагц шар алтны өнгө хувьсана
Цагаа ирмэгц хөх төмөр гэрэлтэн үзэгдэнэ
Улирал муудахад
Ууль хүртэл дарлах
Цаг нь болоход цагаан дамар өөрөө хэлбэлзэнэ
Улирал буурахад улаан алтыг зүлгэвч зэвэрнэ
Зүйр цэцэн үг
Улирал муудахад ууль хүртэл дарлах
Улирлын аясыг ургамал дагадаг
Элгийн (газрын) аясыг урсгал дагадаг
Хоршоо үг
цаг улирал — а.хүйтэн халуунаар нь хуваасан цаг мөчлөг; б.уур амьсгал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.