унага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адуу, хулан, тахь зэргийн амьтны ойдоо хүрээгүй төл
- 2.шилжсэн утгаЯзгуурын, угийн, төрөлх
- 1.тоглоомНэгэн зүйлийн хөлөгт наадгай.
- 1.нас бие гүйцээгүй морь
Англи утга
- нэр үгfoal (baby horse)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | унага |
|---|---|
| Харьяалахын тийн | унаганы |
| Заахын тийн | унагаг |
| Өгөх орших тийн | унагаад |
| Гарахын тийн | унаганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | унагатай |
| Чиглэхийн тийн | унага руу |
| Олон тоо | унаганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унага орхих — унага хаях
унага хаях — гүү сар гүйцэлгүй унагалах
унага хөндөлсөх — гүүний хэвэл дэх унага бэхжих
унаган зуулт — унаган зууш
унаган зууш — төрж буй унаганы аманд байх элэг бөөрний зүсэм шиг зүйл
унаган дуу — бүдүүн морины унага мэт үүрсэх уянгатай дуу
унаган албат — хуучир. - язгуурын жинхэнэ албат
унаган боол — хуучир. - Чин улсын үед нэгэн үе болсон боолыг ийнхүү нэрлэж байжээ
унаган дэл — адууны унаган цагаас нь аваагүй хур дэл
унаган жороо — төрөлхийн жороо
унаган морь — өөрийн адуунд төрсөн морь
унаган нутаг — төрж, өссөн нутаг
унаган хэл — төрөлх хэл, анх хэлд орох цагаасаа сурсан хэл
унаган туурай — монгол дээлийн нударгыг цомбон, дэлбэн туурай гэж хоёр ангилах бөгөөд унаган нударгыг гоёлын дээлэнд болон залуу хүмүүс хэрэглэдэг
унаган ургамал/амьтан — зөвхөн тодорхой нутаг, орчинд идээшиж байршсан, эсвэл тархсан өөр хаана ч үл тохиолддог ургамал ба амьтны зүйл
унаган хайр — бага балчир наснаас үүсгэсэн хайр, анхны хайр
унаган холбоо — бага наснаас найзархан амисаж явсан харьцаа
унаган шавь — хүүхэд наснаасаа тус багшийг дагаж суралцсан шавь
унаган түрүү — урга. - унаган туруу
унаганы туруу — урга. - ойд ургадаг, цагаан, ягаан цэцэгтэй, навч нь морины туурайтай төстэй олон наст өвс, эмнэлэгт хэрэглэнэ
унаганы шийр — урга. - хээр талд ургадаг, шар цэцэгтэй, навч нь морины туурайтай төстэй ургамал, эмнэлэгт хэрэглэнэ
Хэлц үг
Унага өрвөлгөөндөө
Даага дарвилгаандаа
Унага эхдээ элгэмсэг
Уран уруулдаа тосорхог
Урагштай хүний
Унага шантай
Шувуу үүрэндээ дуртай
Унага эхдээ дуртай
Эх нь хээр алаг бол
Унага нь шийр алаг
Зүйр цэцэн үг
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Унага цадахад эхийгээ өшиглөх
Ууж цадахад тогоогоо өшиглөх
Унаган морь эзнээ явгалдаггүй
Хоршоо үг
унага даага — нэг, хоёр настай адуу
Үгийн гарал
From Proto-Mongolic *unagan, compare Dongxiang unagvan (“donkey foal”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.