унгас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хонь, тэмээ зэргийн ноос, үс
- 1.Хүн, амьтны гэдэснээс гарах хий
Англи утга
- нэр үгhair of a domestic animal, wool, camelhair
- нэр үгflatulence, wind
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | унгас |
|---|---|
| Харьяалахын тийн | унгасны |
| Заахын тийн | унгасыг |
| Өгөх орших тийн | унгасанд |
| Гарахын тийн | унгаснаас |
| Үйлдэхийн тийн | унгасаар |
| Хамтрахын тийн | унгастай |
| Чиглэхийн тийн | унгас руу |
| Олон тоо | унгаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унгас зулах — савсан ноосыг нимгэн зулж тавих
унгас нумдах — ноосыг хөвчдөх
унгас томох — дээс хийх
унгас савах — ноосыг саваагаар дэлдэлхийлэх
унгас урах — ноосыг сэмчих, зумлах
унгас алдах — а.гэдэсний хий гарах; б.шилж. хэрэггүй дэмий чалчих, бусдын зөв буруу ямар ч үгийг эс зөвшөөрөн далдуур муучлах, худлаа ярих
Хэлц үг
үхсэн эмгэнээс унгас гуйх — үл бүтэх юм бодох
Ишиг байж ямаа болдог
Унгас байж эсгий болдог
Сайн бэр
Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээр орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт
Муу бэр
Ад тотгор нэмэх
Эд мал барагдах
Унгас ноос хийсч
Тэмээ туйлсан мэт
Хоршоо үг
унгас ноос — мал амьтны үс
Үгийн гарал
See ноос (noos).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.