унжих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээрээс доош дүүжлэгдэн санжин байх
- 2.Хүний бие эрхтэн сунаж сулрах
- 3.Адил тэгш байвал зохих зүйл нэгнээсээ илүү гарах
- 4.шилжсэн утгаГуйлгах, тунирхах, үнэрхэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | унжих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | унжина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | унжлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | унжив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | унжжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | унжсан |
| Хэвшсэн нэр (-даг) | унждаг |
| Холбох нөхцөл (-ж) | унжиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | унжаад |
| Болзох нөхцөл (-вал) | унжвал |
| Хүсэх (-маар) | унжмаар |
| Захирах (-аарай) | унжаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | унжихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өрхний оосор унжих — өрхний оосор гэр дээрээс унан санжсан байх
зовхи унжих — зовхины булчин суларч доош болох
хацар унжих — а.хацар нь томорч доош болох; б.шилж. урвайх, урамгүй болох
дээлийн ташаа унжих — дээлийн ташаа зөрүүлэг хормойноос доош илүү гарах
Хэлц үг
луу унжих — луун сүүл унжих
луун сүүл унжих — а.ихэд үнэрхэх; б.өгөх зүйлээ бүтэн өгөхгүй луйвардах, амласандаа хүрэхгүй цааргалах
Хоршоо үг
унжин санжин — энд тэндгүй унжсан байдал
унжих санжих — урагдах, ханзрах, хугарах зэргээр эвдэрсэн зүйлийн дүүжлэгдэн байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.