унууль
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ан гөрөө хийх үед болон дайсныг гэнэдүүлэн унагаахаар малтаж булсан гүн нүх, гуу суваг;
- 2.Гуу дагуулж шороогоор босгосон богино хэрэм
- 1.Унанги мод.
- 1.унууль гүүр. (а.бүхлээр нь буюу хэсэг хэсгээр нь өргөж тавьж болдог гүүр. Ихэвчлэн хот хамгаалах татмал гол дээгүүр буюу цэргийн суурингийн гадуурх гүн гуу дээгүүр тавьсан байдаг; б.гүүрийн хавтас нь гол дээр буюу уул хавцал хөндөлдөн тавьж төмөр утсаар дүүжилсэн гүүр, дүүжин гүүр).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | унууль |
|---|---|
| Харьяалахын тийн | унуулийн |
| Заахын тийн | унуулийг |
| Өгөх орших тийн | унуульд |
| Гарахын тийн | унуулиас |
| Үйлдэхийн тийн | унуулиар |
| Хамтрахын тийн | унуультай |
| Чиглэхийн тийн | унууль руу |
| Олон тоо | унуульд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ус хорих унууль — ус явуулахаар бэлдсэн суваг
унууль татах — гуу, суваг татах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.