Үндсэн хэсэг рүү шилжих

уруу

тэмдэг нэр

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Дээрээс доошоо, налуу
  2. 2.
    Салхи, усны урсгалын дагуу
  3. 3.
    Ямар нэгэн юмны чигт, зүгт
  4. 4.
    шилжсэн утгаМуу, буруу
IIтэмдэг нэр
  1. 1.
    Дорой, үхээнц, ядуу

Тийн ялгал

Нэрлэхийн тийнуруу
Харьяалахын тийнуруугийн
Заахын тийнурууг
Өгөх орших тийнурууд
Гарахын тийнуруугаас
Үйлдэхийн тийнуруугаар
Хамтрахын тийнуруутай
Чиглэхийн тийнуруу руу
Олон тооуруугууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • уруу газар — тонгоргон, улам доошоо болох газар

  • уруу нь харуулах — доош нь харуулах

  • уруугаа харах — доош харах

  • салхины уруу явах — салхины чигийн дагуу явах

  • ус уруу — руу

  • очих — усны зүгт явах

  • хүн уруу — рүү

  • харах — хүн байгаа зүг рүү харах

  • уруу замд оруулах — муу зүйлд татах

  • уруу татах — а.муу зам руу оруулах, б.муу зүйлд уриалах

  • уруу татагдах — бусдын муу нөлөөнд автах

  • уруу царайлах — гуниглах, гутрах

Хэлц үг

  • өөд уруугүй — хаашаа ч хамаагүй, зүг бүрт

  • өөд уруугүй гүйх — ихэд яарч сандран зүг бүрт гүйх

  • уутны ам нь уруугаа харсан — амны хишиггүй, буян заяагүй

  • уруу харж усан нүдлэх — ихэд уйлж унжих, уруу дорой байдал гаргах

  • уруу суух — чацга алдах

  • уруу царайлж уутан магнайлах — уруу дорой байдал гаргах

  • уруу газар урссан ус — шууд ялгам

    Түүний сэтгэл сайхан, зан номхон, чээж сэргэлэн, нүд хурц бөгөөд ажил явдалд шуурхай, үг хэл гэдэг нь уруу газар урссан ус гэж мэд (М.Одсэр, Ордосын эрэлхэг бүргэд).

  • уруу газар тэргэн хүрд тавих — хандсан зүгт харшгүй, эсэргүүцэлгүй, тэнцэх дайсангүй гэсэн утга

    Энэ хирд Мухулайн даалгуулсан гучин зургаан замын цэрэг, чин ван Хасар, Бэлгүдэйн арван замын цэрэг, тайцзы Цагаадай, Тулуйн арван замын цэрэг, энэ гурван зүгийн их цэрэг Дундад улсад явах нь уруу газар тэрэгний хүрд тавьсан мэт өөрөө өнхрөн явж (Инжаннаши, Хөх судар).

  • уруу татагдах — бусдын муу нөлөөнд автах

    Лувсанпэрэнлэйн хүү мэтийн золигуудад уруу татагдаж хоргодоо юу гэж аав нь зориуд Магнайн тухай ярина (Л.Түдэв, Нүүдэл).

    Бүсгүй хүн тракторч болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Янжиндуламын солиорч байгааг харахгүй юу. Тэр муухай хар юманд уруу татагдаад малаасаа зугтаагаад замаа алдах нь (С.Эрдэнэ, Өвгөн, хүн чулуу хоёр).

  • уруу татах — муу зүйл заах, муу хэрэгт түлхэн оруулах, муугаар нөлөөлөх, дордуулах

    За хүү минь, чи очиж очиж Түвдэн өвгөнг сурвалжилдаг нь юу вэ? Тэр чинь амьтан уруу татсан хачин нөхөр байгаа юм (Д.Мягмар, Бууршгүй сэтгэлийн илч).

  • уруу харж, усан нүдлэх — ихэд уйлж унжих, уруу дорой байдал гаргах

    Эмэгтэй хүн чинь ерөөсөө уруу харж, усан нүдэлж гоморхдог заяатай амьтан шүү дээ.

  • ↑ өөд уруугүй

  • ↑ өөд уруугүй гүйх

  • ↑ уруу царайлж, уутан магнайлах

  • ↑ уутны ам нь уруугаа харсан

  • Өөд гарахад хөмөлдөргөө

  • Уруу буухад хударгаа

  • Өөд давахад буулгаа шинж

  • Уруу буухад хударгаа чангал

  • Уруу газраас ус гарвал гол болж болно

  • Урьдынхыгаа гээж зөвийг дагавал сайн болж болно

  • Уруу газрын ус урсахгүй гэж үү

  • Ухаартал нь хэлбэл ухахгүй гэж үү

  • Уруу нүүхэд

  • Бухан бяруу түрүүлэх

  • Уруу царайтай

  • Дорой байдалтай

  • Уушгины зүстэй

Зүйр цэцэн үг

  • Уруу газрын ус урсахгүй гэж үү

  • Ухаартал хэлбэл сэнхрэхгүй гэж үү

Хоршоо үг

  • өөд уруу — дээш доош, өгссөн уруудсан

  • уруу дорой — унхиагүй, цог золбоогүй

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.