урьдчилах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урьдаар гүйцэтгэх, тогтсон цагаас өмнө түрүүлж гүйцэтгэх
- 2.Урьдаар авах, түрүүлж авах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | урьдчилах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | урьдчилна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | урьдчиллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | урьдчилав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | урьдчилжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | урьдчилсан |
| Хэвшсэн нэр (-даг) | урьдчилдаг |
| Холбох нөхцөл (-ж) | урьдчилж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | урьдчилаад |
| Болзох нөхцөл (-вал) | урьдчилбал |
| Хүсэх (-маар) | урьдчилмаар |
| Захирах (-аарай) | урьдчилаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | урьдчилахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урьдчилан сэргийлэх — болзошгүй зүйлийг өмнө сэргийлэх
урьдчилан сэргийлэх үзлэг — анагаах. - болзошгүй зүйлээс сэргийлж үзэх үзлэг
урьдчилан сануулах — урьдаас сэрэмжлэх хэлэх
урьдчилан хорих — гэмт хэрэг үйлдсэн этгээдэд урьдчилсан мөрдөн байцаалтын үед эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэглэдэг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл
урьдчилан захиалах — түрүүлж захиалах, өмнө нь захиалах
урьдчилан мэдэх — урьдаас тааж мэдэх, урьдаас баримжаалан мэдэх
урьдчилан харах — урьдаас мэдэх, урьдаас харах
урьдчилсан арга хэмжээ — ямар нэг хор хөнөөл бүхий нөхцөл байдал үүсэхээс өмнө авсан арга хэмжээ
урьдчилсан мөрдөн байцаалт — хууль. - эрүүгийн хэргийн бүх нөхцөл байдал нотлох баримтыг цуглуулах, шалгах эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шат
урьдчилсан төлбөрт үйлчилгээ — тодорхой хэмжээний хөлс төлж үйлчлүүлэх эрх олж авах үйлчилгээний төрөл
цаг уурын урьдчилсан мэдээ цаг — уур. - цаг агаар ямар байхыг урьдаас таамагласан мэдээ
цалингаа урьдчилж өгөх — цалингаа хугацаанаас нь өмнө өгөх
Хэлц үг
сар урьдчилах — жирэмсэн эмэгтэй төрөх хугацаанаасаа өмнө төрөх, дутуу төрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.