утас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(утсан) I тэмМяндас, ноос, хөвөн зэргийг нарийн болгож, цувж нийтгэсэн нь
- 2.(утсан) I тэмТөмөрлөгийн зүйлийг нарийн цувсан нь; утсан холбоо (мэдээлэл агуулсан цахилгаан соронзон дохиог кабель шугам, агаарын шугамаар дамжуулж, хүлээн авдаг техникийн цогцолбор), утсан хөгжим (а.утсаар дуугардаг хөгжим; б.цахилгаан хөгжим), утсан хөрөө (мод болон зөөлөн төмрийг угалз гарган хөрөөддөг багаж
- 3.(утсан) I тэмХөгжмийн чавхдас;
- 1.холбооХүний яриаг алсад цахилгаан соронзон долгионоор дамжуулах хэрэгсэл
- 1.олс уяа гэх мэтийн урт нарийхан уян зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгthread; wire, cable; string (of an instrument); telephone
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | утас |
|---|---|
| Харьяалахын тийн | утсынW |
| Заахын тийн | утсыгW |
| Өгөх орших тийн | утастW |
| Гарахын тийн | утсаасW |
| Үйлдэхийн тийн | утсаарW |
| Хамтрахын тийн | утастайW |
| Чиглэхийн тийн | утас руу |
| Олон тоо | утсуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
утас нийтгэх — ёнхор хөвөн зэргийг нийтгэн утас гарган авах
утас ороох — уран оёдлын нэг төрлөөр оёх
утас өлгөлцөх — утсаар хуруу ороож наадах нэг зүйл тоглоом
утас ээрэх — малын ноос ноолуурыг ээрүүл зэрэг хэрэгсэлд хийж утас гаргаж авах
утас татах — барилга зэрэгт тэгш хазгай болж буйг мэдэхээр утсаар хэмжээ тавих
утас илгээх — утсаар ярих
утас тавих — а.цахилгаан утасны шугам тавих; б.телефон утасны аппаратыг залгах
утас явуулах — цахилгаан мэдээ илгээх
утасны бүхээг — гудамжинд байрлуулсан утсаар ярих бүхээг
утасны хороо — цахилгаан мэдээний газар
утасны шугам — утсан холбооны шугам
утсаар ярих — утсан холбоог ашиглан хол байгаа хүнтэй холбоо барих
баярын утас — баяр хүргэж ирүүлсэн буюу явуулсан цахилгаан мэдээ
утас цохих — хуучир. - цахилгаан мэдээ явуулах, утсаар ярих
Хэлц үг
утсаар уул хөтлөх — ялимгүй юмаараа их ашиг олох
Утсаар уул хөтлөж ч чадахаар бизнесийн нарийн ухаан ахаасаа сурсан гэж өөрөө хуучилдаг.
утсан чинээхэн — өчүүхэн
Өвчин нь нэгэнт газар авч, нөгөө утсан чинээхэн улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ (С.Эрдэнэ, Өвгөн шувуу).
Аргамж нарийнаараа
Утас угаараа
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзах
Зүү хаашаа
Утас тийшээ
Унтахыг сурахаараа
Утас ээрэхийг сур
Уран дархны ухаан автахгүй
Утас зүүний хэрэг мундахгүй
Утас зүүгээ дагадаг
Учир зүйгээ дагадаг
Утас тасрахаас биш
Удам тасрахгүй
Утас ээрч суувал
Уран олдой нь мэдэгдэхгүй
Үг олондоо ташаардаг
Утас уртдаа тасардаг
Үг сунавал цалгайрна
Утас сунавал тасарна
Зүйр цэцэн үг
Үйл утас хорш. (юм оёх ажиллагаа); утас зүүгээ дагадаг
Учир зүйгээ дагадаг
Орооцолдсон утас мэт
Хоршоо үг
утас зүү — юм оёх хэрэгсэл
утас шөрмөс — а.оёж нэхэхэд зориулсан нийтгэсэн утас; б.яриа. телефон утас
үйл утас — юм оёх ажиллагаа
Үгийн гарал
From Middle Mongol 忽荅孫 (xu-da-sun /hudasun/), هوتاسون (hwtāswn /hutasun/), from Proto-Mongolic *hutasun. Compare also Manchu ᡶᡠᡨᠠ (futa, “rope, string”) a (Para-)Mongolic borrowing.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.