Үндсэн хэсэг рүү шилжих

утга

нэр үг/ʊtʰəɢ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠳᠬ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Бичиг зохиол, хэл яриа, үзэгдэл юмсын агуулгаар илэрч буй гол санаа
  2. 2.
    зорилготойгоор илэрхийлсэн мэдээ зурвас

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгmeaning, sense

Тийн ялгал

Нэрлэхийн тийнутга
Харьяалахын тийнутган
Заахын тийнутгаг
Өгөх орших тийнутгад
Гарахын тийн—
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнутгатай
Чиглэхийн тийнутга руу
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • утга бичиг — зурж бодох бодот юмнаас гадна хийсвэр ухагдахууныг тусгай тоймлосон дүрсээр тэмдэглэдэг бичиг

  • утга гаргах — утгатай болгох, агуулгатай болгох

  • утга зохиол — нийгмийн ухамсрыг гоо зүйн үүднээс илэрхийлэгч үгийн урлаг

  • утга зохиолын хэл — аман, бичгийн аль ч хэлбэрээр нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд үйлчилдэг нийт үндэстний хэлний журамласан хэлбэр

  • утга зүй — хоорондоо холбоо бүхий ойлголтуудын цогцолборыг шинжлэхэд зориулсан логикийн хэсэг

  • утга сийлэх — утга гаргах, утгажуулах

  • утга тайлах — дохиолбор нууц бичиг юмуу эртний бичгээр бичсэн урьд нь уншиж чадаагүй байсан зүйлийн утгыг нь олох

  • утга төгөлдөр — бүрэн гүйцэд, юмны агуулга төгс

  • утга ялгах — агуулгаар нь ангилах, зааглах

  • утга шилжүүлэн хэрэглэх — адил төстэй шинжийг нь харгалзан утгыг нь шилжүүлэн хэрэглэх

  • утгын үлэмж орд — од.орон. - дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын одны орд, Монгол орны нутаг дэвсгэрээс жилийн турш харагддаг

  • баймж утга хэл — шинж. - өгүүлэн үнэлэгч эзэн биеэс тухайн бодот байдалд хандах харьцаа болон уг өгүүлэмжийн агуулгаар илрэх мэдээллийн үнэн магадлалыг илэрхийлсэн утга

  • битүү утга — хэлж буй зүйлээ шууд бус үгээр буюу дүрслэлээр төлөөлүүлэн хэлсэн утга

  • гүн утга — хүний ухамсарт шууд буух боловч агуулга гүн гүнзгий, бодолхийлэн олох утга

  • ёгт утга — хэлэх гэж буй зүйлээ хошин байдлаар иэлрхийлэн гаргах утга

  • ойролцоо утга — илэрхийлэн гаргаж буй санаа нь ойролцоо

  • үндсэн утга — тухайн үгийн гол агуулга, үндсэн санаа

  • шилжсэн утга — үндсэн утгаасаа салаалж өөрчлөгдсөн утга

  • шууд утга — цаад юм үзэгдлээ дам бус тусгасан тухайн үгийн бусад утгаар дамжилгүй ойлгогддог утга

  • хэлзүйн утга — хэлзүйн хэлбэрүүдээр илэрч байгаа нэмэлт утга

  • утга учиргүй юм чалчих — баахан хамаа намаагүй юм чалчих, баахан учир нь олдохгүй юм ярих

Хэлц үг

  • Үг бүр утгатай

  • Утга бүр учиртай

  • Үг нь муугүй

  • Утга нь сайн

Хоршоо үг

  • утга агуулга — гол санаа

  • утга санаа — гол санаа, мөн чанар

  • утга соёл — оюуны боловсрол, оюуны соёл

  • утга учир — а.юмны агуулга; б.юмны нөхцөл шалтгаан

  • утга учиргүй — хамаа намаагүй, зорилгогүй

  • утга уянга — уран зохиол, яруу найргийн бичлэгийн нэг төрөл зүйл

  • утга чанар — юмны агуулга болон бодот шинж тэмдэг

  • утга шинж — агуулга болон дүр төлөв

Товчилсон үг

  • ДДУЗДС — Дорно Дахины Утга Зохиолын Дээд Сургууль

  • ДДУЗИС — Дорно Дахины Утга Зохиолын Их Сургууль

  • МУЗ — Монгол Утга Зохиол

  • МУЗСТ — Монголын Утга Зохиол Судлалын Төв

  • МУЗФХ — Монголын Утга Зохиолын Фондын Хороо

  • МХУЗ — Монгол Хэл, Утга Зохиол

  • МХУЗФ — Монгол Хэл, Утга Зохиолын Факультет

  • МХУЗХ — Монголын Хувьсгалт Утга Зохиолчдын Холбоо

  • ОУУЗШХ — Олон Улсын Утга Зохиол Шүүмжлэгчдийн Холбоо

  • ОХУЗ — Орос Хэл, Утга Зохиол

  • ОХУЗС — Орос Хэл, Утга Зохиолын Салбар

  • ОХУЗФ — Орос Хэл, Утга Зохиолын Факультет

  • СУЗ — “Соёл, Утга Зохиол” [сонин]

  • УЗ — Утга Зохиол

  • УЗДС — Утга Зохиолын Дээд Сургууль

  • УЗУ — “Утга Зохиол, Урлаг” [сонин]

  • УЗШОУХ — Утга Зохиол Шүүмжлэгчдийн Олон Улсын Холбоо

  • ХУЗХ — Хэл, Утга Зохиолын Хүрээлэн

  • ХУЗХГ — Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.