Үндсэн хэсэг рүү шилжих

уул

нэр үгтэмдэг нэр/ʊː.la/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠭᠤᠯᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Эргэн тойрны орчноос онцгойрон ялгарч, оргил, нуруу хэлбэрээр хоёр зуун метрээс дээш өргөгдсөн газрын гадарга
  2. 2.
    ёгтДолоогийн тооны ёгт нэр.
IIнэр үг
  1. 1.
    Цагаан түрүү, лууль, тайжийн жинс зэрэг ургамлаар хийх, хэт цахиж гал гаргахад хэрэглэх хөвөн мэт зүйл
  2. 2.
    Ул зулагийг нь нэг хэсэг арьсаар хумин хийж, дотор нь уул өвс чихэж өмсөх өвлийн гутал.
IIIтэмдэг нэр
  1. 1.
    Уг, уугал, анхны
  2. 2.
    Тэрхүү, тухайн, тус
  3. 3.
    Уг нь, ерөөс
IVтэмдэг нэр
  1. 1.
    уул өвс урга. (иш шулуун, гурван ирмэгтэй, навч нарийн урт, ногоовтор бор цэцэгтэй олон наст өвслөг ургамал, цагаан аран).
нэр үг
  1. 1.
    эргэн тойрны орчноосоо дээш өргөгдсөн өндөрлөг газар; толгодоос арай өндөр

Англи утга

  • тэмдэг нэрroot, original, native; that, the same
  • нэр үгtinder
  • нэр үгa type of boots; ellipsis of уул өвс (uul övs, “Carex meyeriana”)
  • нэр үгmountain

Тийн ялгал

Нэрлэхийн тийнуул
Харьяалахын тийнуулын
Заахын тийнуулыг
Өгөх орших тийнуулд
Гарахын тийнуулаас
Үйлдэхийн тийнуулаар
Хамтрахын тийнуултай
Чиглэхийн тийнуул луу
Олон тооуулууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • уул завсарлах — үүрээр тэнгэр, уул ялгаварлан үзэгдэх үе

  • уул зүй — ш.у. - өндөрлөг, хотгор зэрэг гадаргын янз бүрийн элементийг тодорхойлж тэдгээрийн гарал үүслийг үл харгалзан гадаад шинж байдлаар нь ангилах ухаан

  • уул наадах — агаарын нөлөөгөөр уулан дээр хий дүрс үзэгдэх

  • уул хөндийн салхи — уул нуруу, уулс хоорондын хотгорын харилцан адилгүй халалт

  • уулын ажил — газрын хэвлий, ашигт малтмалыг олборлож анхдагч боловсруулалт хийх иж бүрэн явц

  • уулын бие — уулын их бие хэсэг

  • уулын бэл — уулын доод хэсэг

  • уулын даралт — уулын малталтын нөлөөгөөр уулын малталт, цооног, тулах цулын орчимд буй уулын чулуулгын хүчний үйлчлэлийн бөөгнөрөл

  • уулын дэнж — өгөршил, гулсалттай уялдан үүссэн ойн дээд захаас дээш уулын хажууд байдаг тэгш талбай

  • уулын зураа — уулын дээд хэсгээс буусан нарийн гуу

  • уулын онь/уулын оноо — уулын багахан сэтэрхий

  • уулын оргил — а.уулын шовх орой хэсэг; б.уул нурууд хийгээд тарамцагийн хамгийн өндөр хэсэг

  • уулын орой — уулын толгойн хэсэг

  • уулын өвөр — уулын энгэр

  • уулын өвчин — анагаах. - агаар мандал дахь хүчилтөрөгчийн зохист даралт буурснаас бие махбодод үүсэх өөрчлөлт

  • уулын нахид — уулын хяр, нурууны хэсэгхэн хотгор газар

  • уулын нураа — уулын хажуугийн нуранги асга чулуутай хэсэг газар

  • уулын суга — уулын хоёр хажуугийн хонхор хэсэг

  • уулын таг — уулын аглаг орой

  • уулын тохой — уулын булан хэсэг

  • уулын уур амьсгал — хүрээлэн байгаа тал газраас агаар мандлын даралт, агаарын температураар бага, нарны цацрагийн хэмжээ болон голдуу уулын хөндийн салхитайгаараа ялгагдах уур амьсгал

  • уулын хавцал — уулын завсар байх гүн жалга

  • уулын хамар — уулын хянга ирмэг

  • уулын хажуу — уулын хормойноос орой хүртэлх ташуу хэсэг

  • уулын хаяа — уулын хормойн төгсгөл хэсэг

  • уулын хошуу — уулын шувтрах үзүүр хэсэг

  • уулын хөмсөг — уулын дээд хэсэг дэх өнгийсөн хүнхэр хэсэг

  • уулын хөмхий — уулын хөмсөгний доорх хүнхэр хэсэг

  • уулын хөтөл — уулын хамар дахь нахиу газар, оноо

  • уулын хөндий — уул хоорондын үргэлжилсэн тавиу газар

  • уулын хэц — уулын хажуугийн огцом ирмэг бүхий хянга хэсэг

  • уулын хяр — уул нурууны үргэлчилсэн ирмэг, зоо

  • уулын гол — хад чулуурхаг, цочмог хэвгий голдрилтой, урсгалын хурд ихтэй хавчиг хөндийн гол

  • уулын цохилт — уулын ажлын явагдаж буй орчинд асар их хэмжээний даралт бий болсноос агшин зуурын хугацаанд уулын малталт руу агаарын цохилт үүсэн чулуулаг, ашигт малтмал хүчтэй бутран цацагдах гамшиг

  • уулын чулуулаг — эрдэс. - химийн болон эрдсийн бүтцээр биеэ дааж газрын давхарга үүсгэж, байгалийн цогцолбор эрдсээс бүрдсэн геологийн биет

  • уулын шил — уулын хөтөл, оноо

  • уулын энгэр — уулын наран тусах тал

  • уулын ээвэр — уулын энгэрийн нар сайн тусах газар

  • оорцог уул — ганц өнчин уул

  • ширээ уул — оройн хэсэг нь ширээ шиг тэгшхэн уул

  • … болон өөр 6

Хэлц үг

  • уулыг сэтэртэл харах — маш удаан хүлээх

  • уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болох — хөгшрөх, өтлөх

    Уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон байж яасан сэхүүн золиг вэ? (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • уулын буга үзээд унасан бухаа орхих — юманд хэт их санаархаж, хуучнаа умартах

    Төгөө зуны амралтаар хотоос ирсэн оюутан охины ардаас хөөцөлдөж, олон жил ханилсан ханиа их гомдоожээ. Ёстой л уулын буга үзээд унасан бухаа орхих гэгч л болж.

  • Балар бараатай ертөнц бага сагаар тэгшрэхгүй

  • Уул гангатай ертөнц үндэс малтах аргагүй

  • Далай байвал давсаар дутахгүй

  • Уул байвал түлшээр зудахгүй

  • Далай хэдий гүн боловч ёроолтой

  • Уул хэдий өндөр боловч оройтой

  • Ураг төрлийн хол нь дээр

  • Уул усны ойр нь дээр

  • Ус үзэж хөлөг тавих

  • Уул үзэж хөсөг тавих

  • Ус үзэхгүй бол гутал тайлахгүй

  • Уул үзэхгүй бол хормой шуухгүй

  • Ууж идэж суугаад байвал

  • Уул боловч хоосорно

  • Уул байвал түлш байна

  • Уул байсан ч ухрахгүй

  • Далай байсан ч дальдрахгүй

  • Уул бүр оройтой

  • Учрах бүр ерөөлтэй

  • Уул бүхэн оройтой

  • Улс бүхэн засагтай

  • Уул бүхэн эрдэнэгүй

  • Ой бүхэн зандангүй

  • Уул давааны намаар нь

  • Гол усны гүехнээр нь

  • Уул ихтэй орон үүл татна

  • Ухаан сайтай хүн нөхөр татна

  • Уул морийг зовооно

  • Уур биеийг зовооно

  • Уул морийг мохооно

  • Уур улсыг мөхөөнө

  • Уул нурууг алславч уг санаа нь нэг

  • Мөрөн голыг гатлавч мөн санаа нь нэг

  • Уул ойр нь мод түлж

  • Ус ойр нь загас идэх

  • Уул ойр суувал түймрийг сэргийл

  • Ус ойр суувал үерийг хичээ

  • … болон өөр 53

Зүйр цэцэн үг

  • Уулын чимэг мод

  • Улсын чимэг эрдэмтэн

  • Уул морийг зовооно

  • Уур биеийг зовооно

  • Уул үзэх нүдгүй

  • Уушги даах шүдгүй

  • Ууланд байгаа адуу үргэхэд

  • Уяанд байгаа илжиг үргэх

  • Ууланд бар тоглоход

  • Уяан дээр илжиг соохолзох

  • Шоргоолж бага боловч уул нүхэлдэг

  • Уулын буга ч үгүй

  • Унасан бух ч үгүй

  • Ууланд орой

  • Усанд эрэг

Хоршоо үг

  • уул даваа — уул болон түүнийг давах хэсэг

  • уул нуруу — тодорхой хажуу, хяр бүхий сунаж тогтсон гадаргын томоохон гүдгэр

  • уул тайга — а.үргэлжилсэн их уул модтой газар; б.алс хязгаар газар

  • уул тал — газрын гадаргын дээш товойж гарсан өндөрлөг хэсэг болон тэгш уудам хэсэг

  • уул овоо — уул болон түүний тахилгын зүйл

  • гол/уул ус — нутаг орны байдал, усны хангамж

  • уул уурхай — а.уулын гүнд байх ашигт малтмал; б.уулын үйлдвэрлэл

  • уул хад — уулын чулуулаг хэсэг

  • уул толгод — газрын гадаргын том, жижиг овгор товгор хэсэг

Товчилсон үг

  • ГУУА — Геологи, Уул Уурхайн Алба

  • ГУУКА — Геологи, Уул Уурхайн Кадастрын Алба

  • ГУУКГ — Геологи, Уул Уурхайн Кадастрын Газар

  • ГУУУХА — Геологи, Уул Уурхайн Улсын Хяналтын Алба

  • ГУУҮ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэр

  • ГУУҮЭШИ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэрлэл, Эрдэм Шинжилгээний Институт

  • ГУУҮЯ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэрийн Яам

  • ГУУФ — Геологи, Уул Уурхайн Факультет

  • ГУУЯ — Геологи, Уул Уурхайн Яам

  • ДА — Дархан-Уул (аймаг)

  • ДУА — Дархан-Уул Аймаг

  • МУУБ — Монголын Уул Уурхайн Бирж

  • МУУҮА — Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

  • ТХТХУУС — Тогтвортой Хөгжлийн Төлөөх Хариуцлагатай Уул Уурхай Санаачилга

  • ТЭХГУУЯ — Түлш, Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам

  • ТЭХУУЯ — Түлш, Эрчим Хүч, Уул Уурхайн Яам

  • УУА — Уул, Уурхайн Алба

  • УУГ — Уул, Уурхайн Газар

  • УУИС — Уул, Уурхайн Инженерийн Сургууль

  • УУС — Уул, Уурхайн Сургууль

  • УУХ — Уул, Уурхайн Хүрээлэн

  • ХУД — Хан-Уул Дүүрэг

  • ХУУ — Хариуцлагатай Уул Уурхай

  • ЭХГУУУХГ — Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Улсын Хяналтын Газар

  • ЭХГУУЯ — Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам

  • ЭХУУГЯ — Эрчим Хүч, Уул Уурхай, Геологийн Яам

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠤᠤᠯ (uul) уул (uul) Compare Kalmyk уул (uul, “basic, fundamental, original, native, kindred, own”), juxtaposed with Proto-Turkic *ogul (Turkish oğul) by Ramstedt. Doublet of уугуул (uuguul, “native”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.