уур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйлийн халахад гарах нойтон хий
- 2.Цаг агаарын нөхцөл, байдал
- 1.Хилэн, ихэд дургүйцэн хорсох байдал
- 1.Юм хийж нүдэж нунтаг болгох сав
- 1.тэмУул, уугал, төрөлх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsteam; air; anger, wrath
- нэр үгmortar
- нэр үгalternative form of оор (oor)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уур |
|---|---|
| Харьяалахын тийн | уурын |
| Заахын тийн | уурыг |
| Өгөх орших тийн | уурд |
| Гарахын тийн | уураас |
| Үйлдэхийн тийн | уураар |
| Хамтрахын тийн | ууртай |
| Чиглэхийн тийн | уур луу |
| Олон тоо | уурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уур болох — уурших, ус нойтон хий болох
уур савсуулах — халуун илчтэй юм хүйтэнд хий гаргах
уур усны холимог — дулаан солилцооны төхөөрөмж, уурын зуух, ууршуулагч гэх мэт уур үүсгэх төхөөрөмж дэх уур усны хольц
уур үүсэх — бодос шингэн юмуу хатуу төлөвөөс хийн төлөвт шилжих үйл явц
ууранд орох — зориулалтын байранд улайтгасан чулуу, ширмэн дээр ус цацаж халуун уур гарган биеэ хөлөргөх нэгэн төрлийн эмчилгээний арга
уурын зуух — барилга, байшин, орон сууцыг уураар халаах зуух
уурын нүх — уур гарах нүх
уурын тогоо — уурын хүчээр ажиллах тогоо
уурын тэрэг — а.уурын хүчээр хөдлөх тэрэг, бух тэрэг; б.хуучир. автомашин
уурын угаал хийх — халуун уураар эмчилгээ хийх
уурын халаагуур — уураар ажиллах халаагуур
уурын хоолой — уур дамжуулах хоолой
уурын хөдөлгүүр — уурын хүчийг механик хүч болгож хувиргах хэрэгсэл
цаг уурын мэдээ — тухайн үеийн уур амьсгалын мэдээ
уур дүрсхийх — огцом уурлах
уур оволзох — хилэн багтаж ядах
уур хүрэх — дотор давчдан бухимдах
цайны уур — цайг буталж, нунтаглах сав
эмийн уур — эм нунтаглах сав
уур мэнгэ — оор мэнгэ
уур монгол — оор монгол, язгуурын монгол
Хэлц үг
Архи тамхи эдийн сүйтгэл
Уур хилэн сэтгэлийн зовлон
Утаа гарч баймаажин гал ноцдог
Уур гарч баймаажин хоол болдог
Уул морийг зовооно
Уур биеийг зовооно
Уул морийг мохооно
Уур улсыг мөхөөнө
Уур ихтийн ухаан цухал
Ухаан сайтын сэтгэл уужим
Уур ихэдвэл хэрэлдэнэ
Утаа ихэдвэл манантана
Уур манан боловч ус болон хөлддөг
Ус шингэн боловч уур болон дэгддэг
Уур муут уруулаа цуу татах
Ам муут аягаа хага татах
Уур түргэн
Уруул хурдан
Уур хилэн биеийг зовооно
Уул даваа морийг зовооно
Уур хэдий их боловч
Цээжээ дэлбэлдэггүй
Учир хэдий их боловч
Үйлийг дуусгадаггүй
Уур ч гэж уул болж
Уушги ч гэж далай болох
Ухаан мөнхийн хөгжил
Уур мунхагийн ундарга
Ухаан мэргэний ундарга
Ухаант тэнэг хоёр бүл болох
Уур манан хоёр үүл болох
Зүйр цэцэн үг
Уур манан боловч ус болон хөлддөг
Ус шингэн боловч уур болон дэгддэг
Уур бие зовооно
Уул морь зовооно
Уур дайсан
Ухаан бурхан
Уур ихтийн ухаан цухал
Ухаан сайтын сэтгэл уужим
Ууран дотор ус нүдэж
Усан дотор шавар угаав гэх шиг
Уурын дуу сонсдож
Утааны үзүүр нийлэх
Хоршоо үг
уур манан — шингэнээс гарах чийгтэй хий
уур цан — хүйтэн агаарт гарсан уур буюу хөлдөж цан болсон нь
уур амьсгал — а.хүний амьдрах цаг агаарын нөхцөл, байдал, хувьсан өөрчлөгдөх орчин; б.тодорхой газар нутгийн газар зүйн үндсэн үзүүлэлтийн нэг, цаг агаарын олон жилийн статистик горим
цаг уур — тэнгэрийн байдал, байгалийн элдэв үзэгдлийн өөрчлөлт
уур омог — сэтгэл санаа тааламжгүй болж уурласнаас үүсэх догшин зан
уур унтуу — ямар нэгэн зүйл болон хэн нэгэнд дургүйцсэнээс гарах бухимдал
уур уцаар — хүний дургүй хүрч, бухимдах үеийн сэтгэл хөдлөл
уур хилэн — сэтгэл хөдлөлөөс гарах муу ааш, бухимдал
уур цухал — хүний дургүйцэн аягүйрхэх байдал, бухимдал
уур нүдүүр — юм хийж нүдэх сав болон нүдэх хэрэгсэл
Товчилсон үг
УЦУОШГ — Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
ҮЦУУА — Үндэсний Цаг Уур, Усны Алба
Үгийн гарал
From Proto-Mongolic *haxur, compare Dongxiang ho, Daur aur.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.