уурхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ашигт малтмалын орд газар
- 2.Ашигт малтмалын орд газрыг ашиглах зорилгоор байгуулсан уулын үйлдвэр
- 3.Цайруулсан тариа хадгалах дөрвөлжин юмуу шоовон хэлбэрийн багахан амсартай нүх;
- 4.хүдэр, ашигт малтмал олборлох газрын гадаргын малталт
Англи утга
- нэр үгexcavation from which ore is extracted along with buildings and equipment used by the mining crew; the site containing ore itself; a source; pit, hole
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уурхай |
|---|---|
| Харьяалахын тийн | уурхайн |
| Заахын тийн | уурхайг |
| Өгөх орших тийн | уурхайд |
| Гарахын тийн | уурхайгаас |
| Үйлдэхийн тийн | уурхайгаар |
| Хамтрахын тийн | уурхайтай |
| Чиглэхийн тийн | уурхай руу |
| Олон тоо | уурхайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уурхай малтах/уурхай гаргах — газрын гүний эрдсийг малтаж гаргах
уурхай нүх — ухсан нүх
уурхайн ажилчин — уул уурхайн салбарт ажиллагсад
уурхайн бэхэлгээ — гүний уурхайд нуралт, даралтаас хамгаалж барьдаг байгууламж
уурхайн гол ам — уулын ажилд үйлчлэх зориулалттай, газрын гадаргад гарцтай, уурхайн босоо юмуу налуу далд малталт
уурхайн зуух — ажлын талбай нь дээшээ сунасан дугуй, тэгш өнцөгт хэлбэр бүхий үйлдвэрийн зуух
уурхайн өргөх хайрцаг — далд уурхайн босоо, налуу амаар ашигт малтмал, хоосон чулуулаг, материал ачсан тэргэнцрийг газрын гадаргад өргөж гаргах юмуу уурхайд оруулдаг тээврийн хайрцаг
уурхайн хий — уурхайгаас гарах элдэв хий
хэргийн уурхайг уудлах — хэргийн мөн чанарыг, уг үндсийг илрүүлэх
Хэлц үг
уурхайг нь уудлах — муу муухай, бузар булайг нь илчлэх
Зүйр цэцэн үг
Уурхайгаа ухалцаж
Уутаа хуваалцах
Хоршоо үг
орд уурхай — эрдэс баялгийн нөөц бүхий газар
уул уурхай — а.уулын гүнд байх ашигт малтмал; б.уулын үйлдвэрлэл
үйлдвэр уурхай — томоохон үйлдэхүүн хийх болон ашигт малтмал олборлох газар
үүр уурхай — а.амьтны оромж нүх; б.ашигт малтмалын орд бүхий газар; в.хэрэг явдлын уг сурвалж, үүр үндэс нь байрласан газар
эх уурхай — уг үндэс
Товчилсон үг
ТХТХУУС — Тогтвортой Хөгжлийн Төлөөх Хариуцлагатай Уул Уурхай Санаачилга
ЭХУУГЯ — Эрчим Хүч, Уул Уурхай, Геологийн Яам
Үгийн гарал
Cognate with Buryat уурхай (uurxaj, “nest, mine”), Kalmyk уурха (uurxa, “mine, source”). Perhaps from Proto-Mongolic *huxur (“grave”) (Middle Mongol هوور, Mongghul fuuri) + -хай (-xaj) if this reconstruction is valid, that is if given cognates don't derive from *hexür (“nest”), for which see үүр (üür).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.