уусах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм шингэн бодосын дотор орж хайлан шингэх
- 2.шилжсэн утгаНэг зүйл нөгөөгийнхөө нөлөөнд автах
- 3.шилжсэн утгаОлны дунд орж алга болох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | уусах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | уусна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ууслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | уусав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | уусжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ууссан |
| Хэвшсэн нэр (-даг) | уусдаг |
| Холбох нөхцөл (-ж) | уусаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | уусаад |
| Болзох нөхцөл (-вал) | уусвал |
| Хүсэх (-маар) | уусмаар |
| Захирах (-аарай) | уусаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | уусахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уусан задрах — уусагч, уусгагчийн хооронд явагдах солилцон задрах урвал
уусах чанар — тухайн бодос нэг ба хэд хэдэн бодостой нэг төрлийн тогтолцоо үүсгэх чанар
давс уусах — шингэнд хийсэн давс хайлах, шингэнтэй нэгдэх
нэг нэгэндээ уусах — нэг нэгэндээ автах, нэг нэгнийхээ нөлөөнд орох
олны дунд уусах — олны дунд орж ялгарахаа болих, үзэгдэхээ болих
Хэлц үг
үгэнд уусах — үгэнд автах, нөлөөнд автах, байр сууриа алдах
Зүйр цэцэн үг
Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.