ууц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Нурууны сээрээс хойш ахар сүүл хүртэлх хэсэг, харцага
- 2.Монгол үндэсний идээ болох, нядалсан хонины нурууны сээрээс доош бүхий бүх хэсэг
- 3.нурууны сээрээс хойш ахар сүүл хүртэлх хэсэг
Англи утга
- нэр үгhip; loin; sacrum
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ууц |
|---|---|
| Харьяалахын тийн | ууцны |
| Заахын тийн | ууцыг |
| Өгөх орших тийн | ууцанд |
| Гарахын тийн | ууцнаас |
| Үйлдэхийн тийн | ууцаар |
| Хамтрахын тийн | ууцтай |
| Чиглэхийн тийн | ууц руу |
| Олон тоо | ууцнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ууцаа үүрэх — хоёр гараа ар нуруундаа зөрүүлэн тавих
ууцан сүүлт хонь — ууц сүүлний хэсэг нь мяраалаг хонины нэгэн үүлдэр
ууцны нүд — ууцны хоёр хажуугийн хонхор хэсэг
ууц тавих ёс — ууц гэдэг нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийн нэр бөгөөд түүнийг баяр ёслол, хүндэтгэлд хэрэглэхдээ ууцан дээр сээр буюу эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Ууц хүнд тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантны борви, далны маяа, хавирганы бураа талыг харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрийн оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина
ууц таллах — хүндэт. - ууцны хоёр этгээдийн намилхайг нимгэн зүсэх
ууц хаших — бүхэл ууцыг унагаж ууц яснаас харцага, хавирга, сүүлнээс нь салгах
Хэлц үг
Дээл нь муу боловч дээдэс нь муугүй
Ууц нь муу боловч уг нь муугүй
Улай үзсэн хэрээ
Ууц үзсэн лам шиг
Ууц идсэнээ бүү онгир
Урьтаж өгснөө бүү тавла
Ууц нь муу боловч
Уг нь муугүй
Учир мэдэхгүй хүнд
Ууц бүү гарга
Үнээ маллахад өргүүлдэг ч учирч болох
Ууц идэхэд зовлого ч учирч болох
Цээж нь ширээнд
Ууц нь шороонд
Зүйр цэцэн үг
Учир мэдэхгүй хүнд ууц бүү гарга
Хоршоо үг
ууц нуруу — хүн, амьтны их биеийн ар хэсэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *uguca (“loin, hip”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.