уушги
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирХүн, амьтны амьсгалын эрхтэн
- 2.биеийн тамирУушгины өнгөтэй, уушгины хэлбэртэй юм
- 3.сээр нуруутан амьтны хэвлийн хөндийд байх уут мэт хэлбэртэй амьсгалын хос эрхтэн
Англи утга
- нэр үгlungs
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уушги |
|---|---|
| Харьяалахын тийн | уушгины |
| Заахын тийн | уушгийг |
| Өгөх орших тийн | уушгинд |
| Гарахын тийн | уушгинаас |
| Үйлдэхийн тийн | уушгинаар |
| Хамтрахын тийн | уушгитай |
| Чиглэхийн тийн | уушги руу |
| Олон тоо | уушгинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уушги судлал — ш.у. - уушги, амьсгалын бусад эрхтэний эмгэг түүний шалтгаан оношилгоо, эмчилгээ, сэргийлэх аргыг судалдаг эмнэл зүйн салбар
уушги тоостох — үйлдвэрлэлийн тоос уушгинд хурснаас болж амьсгалын эрхтэн өвчилж уушгины эд хатуурч өөрчлөгддөг мэргэжлийн өвчин
уушги тэлэх — амьсгал, цусны эргэлтийн эрхтний ажиллагаанд олиг үүсч амьсгалах хөдөлгөөн хомсдоход уушги тэлдэг өвчин
уушгины сүрьеэ — анагаах. - өвөрмөц бичил нянгаас үүсэх уушгины халдварт өвчин
уушгины хаван — анагаах. - уушгины завсрын эд, цулцанд цусны шингэн ихээр нэвчиж, нүүр царай хөхөрч бүтэх
уушгины хийн солилцоо — хүн, амьтны гадаад орчны агаар, уушги хоёрын хоорондох хийн солилцоо
уушгин чулуу — галт уулаас гарсан хөнгөвтөр, нүхэрхэг чулуу, хүрмэн чулуу /хүрмийн чулуу/
Хэлц үг
ам нээвэл уушги нээх — нэгэнт ярьж эхэлсэн бол сэтгэл дотроо байсан зүйлээ бүгдийг нь гаргаж хэлэх
уушги зүрх амаар гарах шахах — а.айж цочих; б.ихэд аахилан амьсгаадах; в.бухимдаж цухалдсанаас дэлбэрэх шахах
уушги зүрх сагсайх — ихэд уурлах, бачимдах
уушги тэнийх — санаа амрах
зүрх гэж уушги — аймхай хулчгар
уушги дордойх — муудах, өс санах, тангараг тасрах
Уруул дордойвч, уушги дордойхгүй.
уушги зүрх амаар гарах [шахах] — а.айж цочих
Уушги зүрх амаараа гарах шахсан Балгармааг амьсгаадсаар орж ирэхэд саахалтын айлынхан нь уур савссан аарцаа ууцгааж суулаа (Б.Нямаа, Араараа модтой Биндэръяа). б.ихэд аахилан амьсгаадах
↑ ам нээвэл уушги нээх
↑ зүрх гэж уушги
Ам нээхээр
Уушги нээ
Уул үзэх нүдгүй
Уушги даах шүдгүй
Уур ч гэж уул болж
Уушги ч гэж далай болох
Уушги мэнгэртэх тамхиных
Ухаан балартах архиных
Үүл харах нүдгүй
Зүйр цэцэн үг
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр
Уушгинаасаа цагаан хөөс гаргаж
Улнаасаа хар хөлс гаргах
Хоршоо үг
уушги зүрх — хүн, амьтны амьсгал, цусны жигд эргэлтийг хангах цул эрхтэн
Үгийн гарал
From Proto-Mongolic *axuskï (“lungs”). Perhaps distantly related to Proto-Turkic *öpke. Compare Buryat уушхан (uušxan), Kalmyk оошк (ooşk), Daur aurky, Dongxiang ushighei (“heart”), Bashkir үпкә (üpkä) and Manchu ᡠᡶᡠᡥᡠ (ufuhu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.