ухаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэг бодосын тусгалыг сэрж мэдэх тархи мэдрэлийн системийн эрүүл ажиллагаа
- 2.Биеэ захирах, барих чадвар
- 3.Ухаан санаа
- 1.Цайвардуу гэрэлтэй улаан өнгө.
- 1.Талархуу газар буй өндөрхөн зоо газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ухаа |
|---|---|
| Харьяалахын тийн | ухааны |
| Заахын тийн | ухааг |
| Өгөх орших тийн | ухаад |
| Гарахын тийн | ухаанаас |
| Үйлдэхийн тийн | ухаагаар |
| Хамтрахын тийн | ухаатай |
| Чиглэхийн тийн | ухаа руу |
| Олон тоо | ухаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ухаа гарах — их айж сандрах
ухаа гартал айх — маш их айх, ухаанаа алдтал айх
ухаа алдах — а.манарч огт мэдээ сэхээгүй болох; б.ямар нэгэн сэтгэлийн хөдлөлөөс болж өөрийн биеийг барьж чадахгүй болох; в.нэг зүйлд сэтгэл ихэд төвлөрч өөр зүйл анхаарахгүй болох
ухаа эргүүлэх — зориуд ой тойнд оруулахгүй олон юм ярьж хүний ухааныг төөрүүлэх арга хэрэглэх, тархи эргүүлэх ч гэнэ
Хэлц үг
ухаа малгайгүй — сандарч учраа олохгүй болсон нь
Хоршоо үг
ухаа мэдээ — бүх биеийн мэдрэлийн эрүүл ажиллагаа
ухаа сэхээ — а.хүний тархины эрүүл үйл ажиллагаа; б.авхаалж самбаа
ухаа сэхээгүй — а.манараад юу ч мэдэхгүй; б.санд мэнд, яаруу сандруу
ухаа томоо — насанд хүрэхийн сацуу хэрэг явдлын зүй тогтоолыг таньж ойлгох чадвар
ухаа төхөө — ухаа томоо
ухаа гүвээ — а.овгор товгор газар; б.ухаа толгод ихтэй газар
ухаа толгод — уулнаас намхан, өндөрлөг бүхий газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.