ухамсар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.сэтгэл суд. Бодот ахуйг тусгах сэтгэхүйн дээд хэлбэр;
- 2.Юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдсэний үндсэн дээр тэдгээрийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх мэдлэг
- 3.буддизм.(пали: viññāṇa) Хүний өөрийгөө танин мэдэх, түүний амьдралд нөлөөлж буй янз бүрийн энергийг ялган таних чадварын зогсолтгүй урсгалыг хэлнэ. Ухамсар дотроо 4 давхаргатай. (оюуны, 5 мэдрэхүйн, дотоод, үйлийн үрийн)
- 4.үйлдлээсээ өмнө анхааралтай бодох төлөв байдал
Англи утга
- нэр үгconscience; consciousness
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ухамсар |
|---|---|
| Харьяалахын тийн | ухамсрын |
| Заахын тийн | ухамсрыг |
| Өгөх орших тийн | ухамсарт |
| Гарахын тийн | ухамсраас |
| Үйлдэхийн тийн | ухамсраар |
| Хамтрахын тийн | ухамсартай |
| Чиглэхийн тийн | ухамсар луу |
| Олон тоо | ухамсрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ухамсар дорой — юмс үзэгдлийг танин мэдэж тэдгээрийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэлт хийх чадвар муу
ухамсар муутай — ухамсар дорой
ухамсрын хэлбэр — улс төр, хууль цааз, ёс суртахуун, шашин, гүн ухаан, урлаг
улс төрийн ухамсар — улс төрийн үүрэг хариуцлага, мэдлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.