учиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм оёж байсан зүүнд сүвлээтэй үлдсэн утас
- 2.Зүүнд сүвлэхээр гаргасан утасны нарийн үзүүр
- 3.Юмны ялимгүй нарийн үзүүр
- 1.Хэрэг явдлын үндэс сурвалж, үзүүр сэжим
- 1.Төл хөхсөний дараа дэлэнд үлдсэн сүү.
- 1.Борооны уснаас хоромсого нумыг халхлан өмсгөх юм;
- 2.Халхлан хамгаалах юм
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | учиг |
|---|---|
| Харьяалахын тийн | учгийн |
| Заахын тийн | учгийг |
| Өгөх орших тийн | учигт |
| Гарахын тийн | учгаас |
| Үйлдэхийн тийн | учгаар |
| Хамтрахын тийн | учигтай |
| Чиглэхийн тийн | учиг руу |
| Олон тоо | учгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
учиг үлдээх — а.оёдол оёж байгаад утасны эцсийн үзүүрийг унжуулан тавих; б.малыг саагаад болон төл нь хөхөөд барахгүй дэлэнд нь сүү үлдэх; в.шилж. үйл явдлыг гүйцэд шийдвэрлэлгүй дутуу орхих
учиг шагайх — үйл хийх
учиг шингээх — зүүнд байгаа утсыг барагдтал оёх
учиг гаргах — утсыг зүүнд сүвлэхээр үзүүр гаргах
учиг нийтгэх — зүүнд сүвлэх утас нийтгэх
өвсний учиг — өвсний нарийн үзүүр хэсэг
учиг таслах — үйл явдлын уг үндсийг таслан зогсоох
учиг барих — сая ургаж байгаа тариа ногооны чихийг хамгаалах халхавч барих
Хэлц үг
учиг таслах — хэрэг явдлын сүүлийг хурааж төгсгөх
Бүгдээрээ яриа дуусаагүй гэдгийг ойлгож байсан бөгөөд тэдний сонирхлыг улам татаж байсан ярианы учгийг таслахыг хүссэнгүй (Майн Рид, Морь унасан толгойгүй хүн).
учиг шагайх — үйл оёх
Өвлийн шөнийн уртад бүдэг гэрэлд тосон дэн сүүмэлзүүлэн нүдээ муудтал учиг шагайсан хувцас хунар муутай, үрчгэр эцэнгэр царайтай эмэгтэйчүүд үзэгдэх шиг (Б.Ринчен, Үүрийн туяа).
Хоршоо үг
учиг утас — а.нэг удаагийн учигласан утас; б.өчүүхэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.