учиртай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Учир шалтгаан бүхий
- 2.Ёстой
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | учиртай |
|---|---|
| Харьяалахын тийн | учиртайн |
| Заахын тийн | учиртайг |
| Өгөх орших тийн | учиртайд |
| Гарахын тийн | учиртайгаас |
| Үйлдэхийн тийн | учиртайгаар |
| Хамтрахын тийн | учиртайтай |
| Чиглэхийн тийн | учиртай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
учиртай үг — а.хэрэгтэй үг, нухацтай хэлсэн үг; б.ямар нэг далд санаа агуулсан үг
ямар учиртай юм бэ — юу гэсэн үг вэ
учиртай болох — а.ямар нэг шалтгаантай болох; б.хоёр хүн бие биедээ сэтгэлтэй болох
хэлэх учиртай — хэлэх хэрэгтэй, хэлэх ёстой
ирэх учиртай — ирэх ёстой
хариу барих учиртай — хариу барих ёстой
Хэлц үг
Уран гоо үгсээс
Учиртай ганц үг
Учиртай цагт эд малаа зарж ядагч баянаас
Учир явдал тохиолдуулан явагч үгээгүй бүр дээр
Учиртай цагт эд малаа зарж яддаг баянаас
Хүчиртэй үед тус дэмээ өгч чаддаг ядуу дээр
Зүйр цэцэн үг
Юм учиртай
Мод мөчиртэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.