Үндсэн хэсэг рүү шилжих

хавар

нэр үг/ˈxaw̜ər̥/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠪᠤᠷ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Сарны зурхайн ёсны нэг хоёр, гуравдугаар сар, нарны зурхайн хоёрдугаар сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэлх үе, өвлийн дараа ирэх улирал

Англи утга

  • нэр үгspring (season)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхавар
Харьяалахын тийнхаврын
Заахын тийнхаврыг
Өгөх орших тийнхаварт
Гарахын тийнхавраас
Үйлдэхийн тийнхавраар
Хамтрахын тийнхавартай
Чиглэхийн тийнхавар луу
Олон тоохаврууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хавар цаг — өвөл, зун хоёрын хооронд болох улирал

  • хавар эрт — хаврын эхэн үе, хаврын улирлын эхээр

  • хавар орой — хаврын шувтарга үе, хаврын улирлын сүүл үеэр

  • хаврын адаг сар — хаврын сүүл сар

  • хаврын буудай — хавар эрт тарьсан буудай

  • хаврын ноос — хавар хяргасан хонь, ямааны уртын ноос

  • хаврын тариалалт — хаврын тариа тарих ажиллагаа

  • хаврын хагалгаа — үр тарихын өмнөх хөрс сийрэгжүүлэх хагалгаа

  • хаврын улирал — өвлийн дараах урин болох гурван сар

  • хаврын уур орох — сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, нарны зурхайн хоёрдугаар сарын эхний арав хоногт тохиолдоно

  • хаврын урь унах — хавар болж дулаарах

  • хаврын үер — хавар болж цас мөс хайлж, гол мөрний ус ихсэх

  • хаврын хавсарга — хаврын хүйтэн салхи шуурга

  • хаврын хагас дунд — сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, хаврын өдөр шөнө тэнцэх хугацаа, нарны зурхайн ёсны гуравдугаар сарын хорины орчим тохиолдоно

  • хаврыг бодогч түшмэд — түүх. - хааны одон орны зурхай хариуцсан түшмэд

  • хаврын цэцэг — урга. - модны навч, иш жүрүртэй адил, өнгө цагаан, зургаан хэлтэстэй, тоорцог шар, үнэр маш сайхан

Хэлц үг

  • хаврын тэнгэр шиг — учир нь олдохгүй олон ааштай

  • хаврын урт шар хүн — хаврын тарчиг урт өдөр

  • Намар дунд жороо эцэнхий

  • Хавар дунд гоёч даарамхай

  • Намар дэлбэртэл иднэ

  • Хавар хагширтал өлсөнө

  • Намар муурхвал бороотой

  • Хавар муурхвал салхитай

  • Намар наалдашгүй

  • Хавар халдашгүй

  • Намар нарсны төлөө зовно

  • Хавар харганы төлөө зовно

  • Намар натуу

  • Хавар хатуу

  • Намар өвс овоолохгүй бол

  • Хавар үхдэл овоолно

  • Намар сайхан ч дуулаад дуулаад цаашаа

  • Хавар муухай ч уйлаад уйлаад наашаа

  • Намар тосоо гүзээлж

  • Хавар тугалаа гүзээлэх

  • Намар уут дүүрэн бол

  • Хавар гэдэс дүүрэн

  • Намар хураар эхэлдэг

  • Хавар униараар эхэлдэг

  • Намар цатгаацтай

  • Хавар хатгаацтай

  • Намар шиг гэртээ

  • Хавар шиг амьдрах

  • Өвөл өнтэй нутагт өвөлж

  • Зун үндэстэй газрыг харгалз

  • Хавар товгор газрыг түш

  • Намар тэгш бэлчээрт нутагла

  • Хавар гачиг

  • Намар өег

  • Хавар намар хавчиж зунгүй болно

  • Өнгө мөнгө дийлж хуульгүй болно

  • Хавар нэг өдөр эрт таривал

  • Намар арван өдөр эрт хураана

  • Хавар орсон цас сайн

  • Намар орсон бороо муу

  • … болон өөр 25

Зүйр цэцэн үг

  • Хавар таривал намар хураадаг

  • Хадгалж явбал хожим зардаг

  • Хавар цагийн шуурга хэцүү

  • Хойд эхийн нударга хэцүү

  • Хаврын салхи хавирга нэвт

  • Өвлийн салхи өвөр нэвт

  • Хавар хатуу

  • Намар баян

Хоршоо үг

  • хавар намар — өвлийн дараах буюу аргын тооллын 3, 4, 5-р сар, зуны дараах улирал буюу аргын тооллын 9, 10, 11-р сар

Үгийн гарал

From Proto-Mongolic *kabur, compare Buryat хабар (xabar), Kalmyk хавр (xavr), Mongghul hawurishdi.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.