хавдар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах ухаанХүн амьтны эд, эс хэсэг газартаа олширч товойн гарснаас үүсэх ургацаг
- 2.анагаах ухаанБиеийн ямар нэгэн хэсгийн эс нь урт хугацаанд ер бусаар нэмэгдсэнээс биеийн дотоодод шинээр буй болсон, эргэн тойрны нэхдэстэй үл зохицох эрүүл бус нэхдэс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хавдар |
|---|---|
| Харьяалахын тийн | хавдрын |
| Заахын тийн | хавдрыг |
| Өгөх орших тийн | хавдарт |
| Гарахын тийн | хавдраас |
| Үйлдэхийн тийн | хавдраар |
| Хамтрахын тийн | хавдартай |
| Чиглэхийн тийн | хавдар луу |
| Олон тоо | хавдрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хавдар буух — хавдар харих, буух
хавдар үүсэх — хүн, амьтны бүх бие юмуу аль нэгэн хэсэгт хавдар бий болох
хавдар гүйх — биед хавдар түргэн тархах
хавдар суух — а.биеийн аль нэг хэсэгт хавдартай болох; б.хавдар нь харьж буух
хавдар харих — хөөнгөрч байсан нь алгуур алга болох
гарын хавдар — гарын хөөнгөтсөнөөс тогтсон өвчинт ургацаг
хөлийн хавдар — хөл хөөнгөтсөнөөс тогтсон өвчинт ургацаг
хавдар судлал — ш.у. - хавдрын үүсэх шалтгаан, түгэн дэлгэ-рэх, эмнэл зүйн илрэл, оношлох, эмчлэх, сэргийлэх аргыг судалдаг анагаах ухааны салбар
хорт хавдар — амь насанд аюул учруулах хавдар, өмөн үү
Товчилсон үг
УХСТ — Улсын Хавдар Судлалын Төв
ХСТ — Хавдар Судлалын Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.