хаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хад, чулуу, хөрсний гадарга дээр гол төлөв ургадаг өнгөр
- 2.Ямар нэгэн юманд тогтож дагтаршсан зүйл
- 3.Хүдрийг боловсруулснаас гарах зүйл
- 1.Мөөг болоод замгийн хам бүрдэл.
- 1.Мал төллөхөд гарах төлийг бүрхсэн хальс, малын ихэс.
- 1.хаг яг хорш. (хахиран гарах дуу чимээ).
Англи утга
- нэр үгcoating, crust; lichen, moss; dandruff; slag (impurities removed when smelting ore); placenta
- аялга үгThe sound of a cough.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хаг |
|---|---|
| Харьяалахын тийн | хагийн |
| Заахын тийн | хагийг |
| Өгөх орших тийн | хагд |
| Гарахын тийн | хагаас |
| Үйлдэхийн тийн | хагаар |
| Хамтрахын тийн | хагтай |
| Чиглэхийн тийн | хаг руу |
| Олон тоо | хагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хаг бие — иш, навч, үндэс гэсэн тодорхой ялгарах эрхтэнгүй доод ургамлын биенцэр
хаг тогтох — хаг бий болох, хагтах
хагийн замаг — хаг биеийн бүрэлдэхүүний замаг, ногоон, хөх ногоон, шар ногоон, хүрэн зэрэг замаг мөөгтэй хамтарч хаг үүсгэсэн нь
хагийн мөөг — замагтай хамтарч хаг үүсгэсэн мөөг
чулууны хаг — хад чулууны гадуур бүрхэж тогтсон зүйл
толгойн хаг — арьсны өнгөнцөр хөрснөөс гарах өнгөр
шүдний хаг — шүдэн дээр тогтох чулуурхаг хөгц
төмрийн хаг — төмрийг хүдрээс хайлуулж авахад гарах хатуу зүйл
Хэлц үг
хагийг нь маажих — муу муухайг нь хэлэх
Хаданд гарсан ямаа
Хаг идээд ирдэг
Хадам дагасан эр
Хазаараа бариад ирдэг
Хоршоо үг
хаг ис — юман дээр тогтсон тортог
хаг яг — хахиран гарах дуу чимээ
Үгийн гарал
From Proto-Turkic *kāk, compare with Kazakh қақ (qaq, “dry, limescale”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.