хажиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны бусадтай нийлэмж найргүй, гаж буруу, этгээд зожиг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хажиг |
|---|---|
| Харьяалахын тийн | хажгийн |
| Заахын тийн | хажгийг |
| Өгөх орших тийн | хажигд |
| Гарахын тийн | хажгаас |
| Үйлдэхийн тийн | хажгаар |
| Хамтрахын тийн | хажигтай |
| Чиглэхийн тийн | хажиг руу |
| Олон тоо | хажгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хажиг амьтан — хажуу хавиргандаа байгаадаа дургүй зожиг хүн, амьтан
хажиг бурхи — бусад нь ойртуулдаггүй тул ганцаараа байдаг эр тарвага
хажиг зан — тээршээх зан
хажиг хүн — юмыг тээршээх зантай хүн
Хэлц үг
Хажиг хүнд хань үгүй
Хамхуул өвсөнд шим үгүй
Хайс шанага хангинахгүй цаг үгүй
Хажиг зожиг газардахгүй цаг үгүй
Халамжтай хүнд нөхөр олон
Хажиг хүнд нөхөр хол
Харамч хүн ханиа бардаг
Хажиг хүн нөхрөө бардаг
Харимтгай хүний халшрах нь олон
Хажиг хүний уцаарлах нь олон
Хоршоо үг
хажиг зожиг — бусадтайгаа нийцгүй, ганцаараа байдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.