хажуу
Тайлбар
- 1.Юмны нэгэн тал
- 2.Дэргэд, шадар
- 3.Уулын хэвгий
- 4.Гаднын, хөндлөнгийн
- 5.шилжсэн утгаСацуу, зэ-рэгцээ, гадна, хооронд
Нийлмэл үг
баруун хажуу — баруун тал, баруун этгээд
зүүн хажуу — зүүн тал, зүүн этгээд
хажуу тал — хажуу этгээд, хажуу хэсэг
хажуугийн мэдрүүл — зарим хоёр нутагтан, авгалдай, загас, дугариг амтны мэдрэхүйн эрхтэн
хажуугийн ташилт — хажуугийн чиглэлийг хэвтээ хавтгайтай харьцуулахад үүсэх өнцөг
хажуугийн хатингарт хатуурал — тодорхойгүй шалтгаанаар үүсэж тархи, нугасны хөдөлгөөний мэдрэлийн эс зогсолтгүй хөнөөгдөж, булчин мах шуугдаж, гүн саажил үүсдэг төв мэдрэлийн тогтолцооны архаг, давших явцтай өвчин
хажууд суух — дэргэд суух
хажуугийн байрлал — гадаргыг бүрдүүлэгч уул, нуруу, толгодын хажуу бэл, зүг зовхис, зонхилох салхины чиглэлийн хувьд байрласан байрлал
уулын хажуу — уулын хэвгий хэсэг
хажуугийн хүн — гаднын хүн, хөндлөнгийн хүн
үзэхийн хажуу — үзэхийн зэрэгцээ
явахын хажуу — явахын зэрэгцээ
Хэлц үг
Хав загас халиун хөөж хэрэлдвэл
Хажуу дахь загасчны олз
Хоршоо үг
хажуу хавирга — хажуу тал, ойр дэргэд, хавь ойр, ойр тойрныхон
хажуу саахалт — ойр хавийн хүмүүс, зэргэлдээ амьдрах хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.