хазгар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Босоо юмны нэг тийш хэлтгий, налуу
- 2.Өрөөсөн хөл татуу, доголон
- 1.Хазгай буруу, хар санаатай.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хазгар |
|---|---|
| Харьяалахын тийн | хазгарын |
| Заахын тийн | хазгарыг |
| Өгөх орших тийн | хазгард |
| Гарахын тийн | хазгараас |
| Үйлдэхийн тийн | хазгараар |
| Хамтрахын тийн | хазгартай |
| Чиглэхийн тийн | хазгар луу |
| Олон тоо | хазгарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хазгар хүн — доголон хүн
Хэлц үг
Түнтгэр хатан төрхөмч
Хазгар хатан хадамч
Хадамтай болж ядаад
Хазгар өвгөнд очих
Хазгар боловч хаалгаар
Хялар боловч үүдээр
Хазгар хурааж
Хадам ороодог
Хазгар хүргэн хадамсаг
Хаврын тэмээ салхимсаг
Халтар нохой хуцамсаг
Хазгар хүүхэн хадамсаг
Түнтгэр хүүхэн төрхөмсөг
Зүйр цэцэн үг
Хазгар хүүхэн хадамсаг
Халтар нохой хотомсог
Хоршоо үг
хазгар музгар — аль нэг тийш хазайсан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.