хайдаг
Тайлбар
- 1.Төл нь үхсэн боловч сүү нь ширгэлгүй саалгаж байгаа үнээ ингэ зэрэг эх мал
- 2.Ивэлгэлгүй сааж сургасан
- 1.Зуйрган, ховсоргон; хайдаг хүн (зуйрган хүн).
- 1.Цөөн бүлэг, ганц зарим
- 2.Дан, ганц
- 1.Отор болон өвс тариан дээр босгох овоохой маягийн сууц, халхавчийн ерөнхий нэр.
- 1.Хувцасны дотоод энгэрт оруулсан хөвөө;
- 2.Авгай дээлийн ханцуйд оруулсан шанаа
- 1.Жийргэвч
Нийлмэл үг
хайдаг ингэ — ботго нь эндсэн эсвэл ботгоноос нь салгасан ингэ
хайдаг үнээ — ивэлгэлгүй сааж сургасан үнээ
хайдаг ав — ан. - ганцаар анд явах нь
хайдаг морь — хөтөлгөөгүй дан морь буюу сэлгэж унах хөтөлгөөгүй ганц морь
хайдаг мод — завь онгоцны ёроолын нийлэлтийн газарт нуруу барьж хадсан мод
хайдаг толгой — бяцхан өнчин толгой
хайдаг оруулах — дээлийн дотоод энгэр, ташаа, ханцуй зэрэгт нарийн зурвас эд оруулж оёх
тохмын хайдаг — тохмын жийрэг, хөлсөвч
Хэлц үг
Хаврын тэнгэр нэмнээтэй нь сайн
Хайдаг малын сүүтэй нь сайн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.