хайлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодос, эрдэс махбод халууны илчинд шингэн болох, мөн тэдгээрийг халууны илчээр шингэн болгох
- 2.шилжсэн утгаМорь малын эдэлгээ, туувар нь хэтэрснээс намрын тосон таргаа алдах.
- 1.Бодос юмны шингэнд уусах, мөн уусгах
- 2.шилжсэн утгаСэтгэл уярах
- 3.хүндэтгэлНас барсан хүнийг шатааж оршуулах.
- 1.Үлгэр туулийг аялгуулан дуулах, ярих.
- 1.Уйлах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хайлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хайлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хайллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хайлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хайлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хайлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хайлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хайлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хайлаад |
| Болзох нөхцөл (-вал) | хайлбал |
| Хүсэх (-маар) | хайлмаар |
| Захирах (-аарай) | хайлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хайлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хайлах температур — тухайн даралтад байгаа бодос талст төлөвөөс шингэн төлөвт шилжих температур
усанд давс хайлах — усанд давс уусах
цайнд чихэр хайлах — цайнд чихэр уусах
сэтгэл хайлах — сэтгэл ихэд уярах
Хэлц үг
хайлсан тугалга шиг — маш эелдэг зөөлөн зантай, сайхан ааштай
цөс хайлах — ихэд айх
эмээл дээр амиа хайлах — морь унаж нэг насыг өнгөрөөх
хайлсан тугалга шиг бөмбөрөх — эрх дураараа байх
Насангийн сэтгэлд наран ургаж, бөхчүүдийн гар хурууны үзүүрт хайлсан тугалга шиг бөмбөрөн гүйх боллоо (Д.Цэдэв, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
↑ цөс хайлах
↑ эмээл дээр амиа хайлах
Хоршоо үг
уйлах хайлах — асгартал нулимс унаган гомдоллох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.