хайч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хооронд нь нугаслан холбосон хоёр гуя нарийн төмөрт ир гаргаж, цагариг мэт бариул хийсэн хяргах, огтлох зэвсэг
- 2.Хооронд нь нугаслан холбосон юм хавчих, хоёр гуя төмөр
- 1.Хилийн харуулын хүмүүсийн хариуцсан газраа эргэж үзээд харилцан уулзаж зөрөх тэмдэгт газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгscissors; pliers
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хайч |
|---|---|
| Харьяалахын тийн | хайчны |
| Заахын тийн | хайчийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | хайчнаас |
| Үйлдэхийн тийн | хайчаар |
| Хамтрахын тийн | хайчтай |
| Чиглэхийн тийн | хайч руу |
| Олон тоо | хайчнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хайчны ааг — хайчны ирийн уг хэсэг
хайчны аарцаг — хайчны ам бариул хоёрын уулзвар хэсэг
хайчны ам — хайчны хоёр гуяны ангайх хэсэг
хайчны бариул — хайчны барих иш этгээд
хайчны гуя — хайчны бариул бүхий хоёр урт төмөр
хайчны дэглий — хайчны хоёр гуяыг холбох хадаас
хайчны завж — хачны ирийн хоёр сэжүүр
хайсны зажуур — хайчны ир болон мөрийн хоорондох шанаа
хайчны мөрөг — хайчны ирний нөгөө тал
төмрийн хайч — төмөр хайчлах зориулалттай хайч
үйлийн хайч — үйл үртэс хийхэд хэрэглэх хайч
үсний хайч — үс засч янзлахад зориулсан төрөл бүрийн зориулалт бүхий хайч
хайч зажлах/хайч хэгэх — хайчилж даахгүй хэвэх
хайч солбих — хайчны гуя хэтрэн зөрөх
галын хайч — а.түлээг галд хийх, шилгээх, хөгжөөх, засахад зориулсан хайч дүрстэй хэрэгсэл; б.шилж. эхнэр нэртэй айлын зарц
мэс заслын хайч — мэс засалд хэрэглэх хайч
хайч боорцог — улаан хоног амууг жигнэж, хольц холин хайчны бариул мэт мушгин хийж, тосонд буцалгасан нэг зүйл боов
хайч хорхой — амьт. - олон хөлтэй, хар өнгөтэй, хатуу хальстай, эрүүндээ хорт булчирхайтай нэгэн зүйл шавж
хайч өвс — урга. - нэгэн үндэснээс салаалж, хайч мэт солбин ургадаг, хавтгай навчтай өвс, цахилдагийн нэгэн зүйл
хилийн хайч — хилийн уулзвар
хайч солих — хилийн тэмдэгт газраа ээлжлэн харах
Хэлц үг
хайчны гуянд явах — гэрлэх
Одоо үед эмэгтэй хүн хайчны гуянд явах нь насны хувьд оройтож байгаа бололтой.
↑ үнийн хайчинд орох
Хууль дээгүүр
Хайч доогуур
Үгийн гарал
From Proto-Mongolic *kaïčï, compare Buryat хайша (xajša), Kalmyk хәәч (xääç), Dongxiang khaichi, Middle Mongol قايجي (qayiči).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.