халгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалЧагтлан ургадаг өндгөлжин навчтай, түрүү хэлбэрт баг цэцэгтэй, иш болон навчиндаа өргөс бүхий олон наст өвсөрхөг ургамал Эшийн ширхэгээр нэхмэлийн түүхий эд хийнэ, нялх иш, навчийг нь хүнсэнд хэрэглэж болдог
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халгай |
|---|---|
| Харьяалахын тийн | халгайн |
| Заахын тийн | халгайг |
| Өгөх орших тийн | халгайд |
| Гарахын тийн | халгайгаас |
| Үйлдэхийн тийн | халгайгаар |
| Хамтрахын тийн | халгайтай |
| Чиглэхийн тийн | халгай руу |
| Олон тоо | халгайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
халгай идсэн юм шиг — а.сээтгэр
Халгай идсэн аятай сүүлээ сэрвээн дээрээ хаяж, ихэрхэх нь түүнд даанч зохихгүй юм. б.дуугүй
халгай идсэн тэмээ — ихэрхэг зантай хүн, сээтгэр
Өдөржин ус нь буцлаад халгай идсэн хөгшин ат шиг урагш ахихгүй байсан нэгдлийн ГАЗ-69 ч хүйтэн булаг уусан тайлаг таврах мэт дэрс сондуул дээгүүр дэгдэн давхих болов (С.Надмид, Түмэн цагаан хонь).
Ногоо гарахад ноён хөлдөнө
Халгай гарахад хатан хөлдөнө
Халгай идсэн тэмээ шиг өлөлзөж
Хамуу гарсан ямаа шиг годолзох
Халгай идсэн тэмээ эрдгэр
Ханатлаа уусан үхэр эрдгэр
Халгай халгай хажуу дээр
Хурга ишиг дэнж дээр
Хараал ихэдвэл хэрүүл
Халгай ихэдвэл заваан
Хүний гараар
Халгай зулгаалгах гэх шиг
Зүйр цэцэн үг
Халгай урга. Чагтлан ургадаг өндгөлжин навчтай
Түрүү хэлбэрт баг цэцэгтэй
Нялх иш
Навчийг нь хүнсэнд хэрэглэж болдог: хамхуул дээр сууж
Халгай дээр хэвтэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.