халзан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал адгуус амьтны дух, магнай, хамрын дагуу зурвас цагаан үс, өнгө өөр үс
- 2.Хүний толгойн үс магнай түүнээс дээш сийрэг болон огт үсгүй болсон нь
- 3.Ой бүхий уул толгодын модгүй зурвас газар
- 4.Халз.
- 1.Ээтэн хоншоортой оймс.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халзан |
|---|---|
| Харьяалахын тийн | халзны |
| Заахын тийн | халзныг |
| Өгөх орших тийн | халзанд |
| Гарахын тийн | халзнаас |
| Үйлдэхийн тийн | халзнаар |
| Хамтрахын тийн | халзантай |
| Чиглэхийн тийн | халзан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халзан цагаан хонь — магнайн дагуу зурвас нь хар, өнгө цагаан хонь
халзан ангир — амьт. - нэгэн зүйл уран хажин шувуу
халзан толгойтой — магнай болон оройн үс нь халцарсан толгойтой
халзан хөтөл — уулын модгүй зурвас хөтөл
халзан уул — модгүй нүцгэн уул
халзан манх — хээр талын модгүй өндөрлөг газар
Хэлц үг
Халзан нь хожгороо
Хөлгүй нь хазгараа
Халзан хошоотой гутлыг
Хамаргүй оймс гутаадаг
Хатгамал түрийтэй оймсыг
Ханхлах шивэр гутаадаг
Хамбан дээлийн дотроос хаагүй цамц гарна
Халзан хоншоортой гутал дотроос хамаргүй оймс гарна
Хожгор хүн малгайгаа буулгаад
Халзан хүнийг элэглэнэ
Хоршоо үг
манхар халзан — мал амьтны толгой, нүд, ам орчмоороо цагаан үстэй халзан зүсэм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.