хам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэгдмэл, нэгдсэн, хамт, цуг
- 2.Тодорхой цаг үе
- 3.Нөхөр, найз, хамсаатан
- 1.хам тэрэг (эсгий бүхээгтэй мухлаг тэрэг, нүүдэл суудал хийхэд хүүхэд настныг авч явна).
- 1.хам хум хорш. (а.замбараагүй, салан задгай; эндүү андуу, б.яаруу сандруу), хам хум хийх (ор нэр хийх, оронцоглох).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хам |
|---|---|
| Харьяалахын тийн | хамын |
| Заахын тийн | хамыг |
| Өгөх орших тийн | хамд |
| Гарахын тийн | хамаас |
| Үйлдэхийн тийн | хамаар |
| Хамтрахын тийн | хамтай |
| Чиглэхийн тийн | хам руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хам бичвэр — бүтцэд нь орсон үг, хэллэгийн утгыг ерөнхий утгаас нь тодруулж болдог бичгийн, аман ярианы харьцангуй утга төгссөн хэсэг
хам бордоо — хоёр болон түүнээс дээш язгуур махбод агуулсан нийлмэл бордооны нэг төрөл
хам бүтэц хэл — шинж. - хэл зүйн тодорхой дүрмийн дагуу холбогдсон хэлэхүй дэх хэлний нэгжийн нэгдлийн үр дүн, цогц
хам дуулах — хамт дуулах
хам жимс — нэг жимс шиг харагдахуйц болтлоо нийлж ургасан олон жимс
хам орчин зүй — ургамал амьтны бүлэг зүйл, бүлгэмдэл, сав шим тогтолцоо тэдгээрийн орчин хоёрын харилцан холбоог судлах орчин зүйн салбар
хам сүв — ихэнх нугалмайтан амьтанд байдаг бэлгийн амсар, гургалдайн амсар нь нэгдмэл болсон гадагш онгойх төгсгөлийн өргөн хэсэг
хам цагийн зураг авалт — дүрс, дуу бичлэгийг зэрэг хийх зураг авалтын арга
хам шинж — эмгэг өвчний харилцан уялдаатай олон шинжийн цогцолбор
хам явах — хамт явах, цуг явах
хам үйлдвэр — үйлдвэрийн олон салаа мөчрийг нэгтгэсэн газар
хам хэрэг — олуул үйлдсэн хэрэг
хам цаг — тодорхой цаг үе
хам нөхцөл үйл үг хэл — шинж. - нэг үйлийг нөгөө үйлтэй нягт холбоотой буюу хамт гүйцэтгэх утгыг заах монгол хэлний нөхцөл үйл үгийн нэгэн хэлбэр
хам цагжуулал — хоёр юмуу хэд хэдэн үйл явдлыг хугацааны хувьд зохицуулан жигдрүүлэх нь
Хэлц үг
гал хам этгээд — дотны анд нөхөд
Хоршоо үг
хам ташир — цуг, хамт
хам хум — а.замбараагүй, салан задгай; эндүү андуу, б.яаруу сандруу
Товчилсон үг
АЦХХ — Амьсгалын Цочмог Халтай Хам шинж
ДДХ — Дархлалын Дутмагшлын Хам шинж
ДОДХ — Дархлалын Олдмол Дутмагшлын Хам шинж
ДОДХӨ — Дархлалын Олдмол Дутмагшлын Хам шинж Өвчин
ДОХ — Дархлалын Олдмолын Хам шинж
ДОХБЗХӨ — Дархлалын Олдмолын Хам шинж, Бэлгийн Замын Халдварт Өвчин
ДОХТҮТ — Дархлалын Олдмолын Хам шинжтэй Тэмцэх Үндэсний Төв
ДОХХ — Дархлалын Олдмол Хомсдолын Хам шинж
ДХХ — Дархлал Хомсдолын Хам шинж
ДХХШ — Дархлал Хомсдолын Хам Шинж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.