хангинах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөрлөгийн зүйлийг харшуулснаас дуу гарах
- 2.Хүн, амьтны нарийн жингэнэсэн дуугаар дуугарах
- 3.шилжсэн утгаДуу хөгжим зэргийг чангаар дуугаргах, хүний чанга дуулах
- 4.шилжсэн утгаӨндөр дуугаар аашилж загнах, зандрах
- 5.шилжсэн утгаХүйтэн эрч улам чангарах
- 6.шилжсэн утгаҮнэр ханхлах, ханхлан үнэртэх
- 7.шилжсэн утгаЯнгинах, янгинан өвдөх
- 8.шилжсэн утгаХөнгөн гавшгай хөдлөх
- 9.шилжсэн утгаХурдлан давхих.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хангинах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хангинана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хангиналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хангинав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хангинажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хангинасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хангинадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хангинаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хангинаад |
| Болзох нөхцөл (-вал) | хангинавал |
| Хүсэх (-маар) | хангинамаар |
| Захирах (-аарай) | хангинаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хангинахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төмөр хангинах — төмөр хан хийн дуугарах
хүүхдийн дуу хангинах — хүүхдийн цангинасан дуу гарах
хонх хангинах — хонх үргэлжлэн чангаар дуугарах
хөгжим хангинах — хөгжим чангаар дуугарах
хангинатал дуулах — ихэд чангаар дуулах
дарга хангинах — дарга загнах, зэмлэх
хүйтэн хангинах — жаварлах, хүйтрэх, хүйтэн дангинах
өмхий хангинах — өмхий ханхлах
гар хөл хангинах — гар хөл янгинаж өвдөх
хангинасан сүрхий хүн — гавшгай хөдөлгөөнтэй сүрхий хүн
Зүйр цэцэн үг
Хангинах тэрэг булын хүчинд
Хоршоо үг
хангинах жингэнэх — нарийн жингэнэх чимээ гарах
хангинах цангинах — а.төмөрлөгийн зүйл харшин дуу чимээ гарах; б.хүн, амьтан нарийн дуугаар дуугарах; в.шилж. өндөр дуугаар аашилж загнах; г.шилж. дуу хөгжим зэргийг чанга дуугаргах, хүн чанга дуулах
хангинах хүнгэнэх — машин техник, хөгжим зэрэг зүйл дуугарах
хангинах янгинах — ихэд хүйтрэх байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.