ханзрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хувцас зэрэг эд зүйл оёдол болон наалтаараа салах
- 2.Төмөрлөг эд зүйлс гагнаас, ширээс, заадас зэргээрээ салах, ангайх
- 3.шилжсэн утгаХаврын улиралд цас мөс хайлж, газар бараантаж эхлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ханзрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | ханзрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ханзраад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | ханзраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ханзрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ул ханзрах — гутлын ул салах
суга ханзрах — дээл хувцасны суга оёогоороо урагдах
зуухны хүхээ ханзрах — зуухны хүхээ заадсаараа ангайх, салах
яндан ханзрах — яндан гагнасан заадсаараа салах
мөс ханзрах — голын ус гэсэх
цас ханзрах — цас хайлж газар бараантах
Зүйр цэцэн үг
Оёдолт дээл ханзрах нь элэгдэхийн ёс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.